Аз жаргалтай гэр бүл - Аавын оролцоо
2019 оны 2 сарын 28
Аз жаргалтай гэр бүл - Аавын оролцоо
Эмэгтэй хүн гэр доторх ажлыг хариуцаж, эрэгтэй хүн гадуур ажлыг хариуцан мөнгө олох хэрэгтэй гэсэн манай уламжлалт хандлага эрчүүдийг хүүхдээ хүмүүнжүүлэх үүргээс холдуулж, оролцоог нь багасгаад, идэвхийг сулруулдаг. Гэтэл харин өнгөрсөн жил Англи улсад 17000 аавыг 33 жилийн турш дагаж хийсэн судалгааны үр дүнгээс харахад:

“Аав нь хүүхдээ хөгжих, хүмүүнжүүлэхэд идэвхтэй, өөрийн санаачлагаар оролцдог бол хүүхэд нь эерэг хандлагатай, өөртөө итгэлтэй, бусдад тусархуу байхаас гадна гэр бүлийн амьдрал нь ч аз жаргалтай байдаг” гэсэн үр дүн гарсан байна.

Гэхдээ үүгээрээ бид аав л хүмүүжүүлбэл илүү сайн гэх нэг талын хандлагыг илэрхийлээгүй бөгөөд аавын хүмүүжлийн арга, ээжийн хүмүүжлийн арга өөр өөрсдийн онцлогийг агуулдаг болохоор аль аль нь хүүхдийн хүмүүжилд эн тэнцүү оролцох хэрэгтэй гэдгийг онцолсон юм.

Одоо харин: 

Аав нь хүүхдээ хүмүүнжүүлэхэд ээжийн зүгээс анхаарах 7 зүйлийг дурдъя.

1. Нөхрийгөө анхаарал халамжгүй байна хэмээн гомдоллох биш юу хэрэгтэйгээ тодорхой хэлж тусламж хүс, ярилц.

2. Та нөхрийгөө хүүхдээ хүмүүнжүүлэхэд нь тусламаар байвал шүүмжлэхийн оронд тэднийг анзаарахгүй түр үлдээж, таалагдахгүй зүйлсийг нь хүүхдээс холуур хоорондоо хэлэлцэх.

3. Хүүхдийнхээ талаар санаа зовж буй зүйл болон тулгамдсан асуудлаа үргэлж нөхөртэйгөө ярилц, зөвлөлд.

4. Нөхрийнхөө сайн хийж чадах, амархан хийчих зүйлийг сайн анзаарч хүүхэдтэйгээ холбож өг. Өөрөөр хэлбэл миний болон чиний хийх зүйл гэж ялгахын оронд миний сайн чадах, чиний сайн чадах зүйл гэж итгэл хүлээлгэж ярилцаарай.

5. Ханьтайгаа загнаж байгаа юм уу, зааж зааварлаж байгаа мэтээр ярьж болохгүй. Тусламж, зөвлөгөө хүссэн мэтээр харилцвал тэр таны төлөө, хүүхдийнхээ төлөө санаачлагаараа өрхийн тэргүүний үүргээ хүлээж өөрөө хүүхдээ зөв хүмүүнжүүлэх, өсгөх аргыг эрэлхийлнэ.

6. Заах гэж оролдох биш, нөхөр тань асуусан тохиолдолд л хариул.Та үргэлж зааж, санаачлах тусам нөхөр тань өөрөө сэтгэхгүй шүү.

7. Үргэлж хамт зөвшилцөж байж шийдвэр гарга. 7 хоногийн хоолны цэсийг хүртэл гэр бүлийн гишүүн бүрийн саналыг сонсож том цаасан дээр бичиж тавих. Бүх хүүхдийн саналыг оруулах нь чухал.

 (БНСУ-ын Чонбук Улсын Их Сургуулийн Боловсролын Ухааны Магистр)

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ