KPOP: ”Big bang” хамтлагийн гишүүн Сэнри урлагаа орхилоо
2019 оны 3 сарын 12
KPOP: ”Big bang” хамтлагийн гишүүн Сэнри урлагаа орхилоо
Өмнөд Солонгосын алдарт хамтлагуудын нэг "Big bang"-ийн гишүүн Сэнри урлагийн ертөнцийг орхиж байгаагаа мэдэгдлээ. 

Түүний хувьд хар тамхины хэрэгт холбогдсон, биеэ үнэлэлтийн хууль зөрчсөн зэрэг хэрэгт холбогдсоноор олон нийтийн хандлага муудаж байгаагаас ийм шийдвэр гаргасан гэнэ. Сэнри дээрх хэргүүдэд өөрийгөө буруугүй хэмээн үзэж байгаа бөгөөд цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа аж. Цагдаагийн байгууллага шалгаснаар түүний хар тамхи хэрэглээгүй гэж гарсан ч Солонгосын олон нийтийн сүлжээ ашиглагсдын хэл ам намжихгүй байгаагаас Сэнри ийм шийдвэрийг өөрийн харьяалагддаг "YG" энтертайменттай зөвшилцөлгүй гаргасан хэмээн энтертайментаас нь мэдэгдээд байгаа юм. Түүнчлэн Сэнри энэ сарын 25-нд цэрэгт явахаар төлөвлөсөн бөгөөд түүнээс өмнө өөрийнхөө буруугүйг нотлохоор цагдаагийн байгууллагад хандсанаа с мэдэгдэлдээ дурдсан. "Big bang" хамтлагийн бусад гишүүд цэрэгт явж, Сэнри ганцаараа уран бүтээлээ хийж байх үедээ ийнхүү олны хэл аманд өртсөнөөр к-поп ертөнцийг орхих шийдвэрт хүрсэн бололтой.
Тэрбээр "Өнгөрсөн хагас сарын хугацаанд надтай холбогдож гарсан хэргүүдээс болоод улсдаа би олон нийтээс маш олон үзэн ядалт, шүүмж хүртэж байна. Намайг үндэсний урван тэрслэгч шиг л авч үзэцгээж байна. Эргэн тойрны хүмүүсээ үүнд хамруулахгүйн тулд мөн өөрийгөө хамгаалахын тулд ингэж шийдлээ.
Солонгосоос гадна өнгөрсөн 10 жилийн хугацаанд надад маш их хайр, дэмжлэгээ өгсөн бүх фенүүддээ чин сэтгэлээcээ баярлалаа. Ядаж л би YG, BIG BANG-ийнхаа нэр хүндийг хамгаалахын тулд энэ хүргээд зогсох хэрэгтэй бололтой" хэмээжээ.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ