Б.Ичинхорлоо: Тэр л миний жаргал байтугай
2019 оны 3 сарын 13
Б.Ичинхорлоо: Тэр л миний жаргал байтугай
Хуримын хувцастайгаа тайлаад мартсан 
Хун цагаахан мөрөөдөл минь 
Энэ хаврын урьтай цуг 
Энгэсэг салхинд дэрвэв шүү дээ

Хөлийн дор эргэх орчлонд
Хөсөр хаягдсан цайлган нас 
Сэмхэн өдлөсөн жигүүрт мөрүүд минь 
Сэтгэлийн нууранд ганганав шүү дээ

Аньсган цаанаа хав дарсан
Алтан нарны гэрэлд шүтье 
Амин цаанаа нууж тээсэн 
Амраг халуун хайранд сөгдье 
Үр бүхэн жимс болтугай
Үг бүхэн шүлэг болтугай 
Тэнгэрийн энгээр хайр түгтүгэй 
Тэр л миний жаргал байтугай.

Б.Ичинхорлоо


Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ