Хүний хайртай хань чинийх болохгүйг ойлгоорой
2019 оны 3 сарын 13
Хүний хайртай хань чинийх болохгүйг ойлгоорой
Нууцын хонгил үүсгэж дурлалын мананд төөрөөд
Нулимсаараа бороо шаагиулан зүрхнийхээ боол нь болж
Хүсээд ч ирэхгүй тавиланг мөрөөдлөөрөө зуурч гинжилсэн ч
Хүний хайртай хань чинийх болохгүйг ойлгоорой...

Үдэш болгон уулзаж чиний гунигийг үргээхгүй
Үүр шөнөөр дайжиж нулимсыг чинь барахдаа гэмшихгүй
Баярын ширээнд хамт сууж жаргал чамд амлахгүй
Баланд шунасан зөгий мэт чиний зовлонгоор л ундаална...

Сүүдэр хүртэл дагуултай хүний энэхэн хорвоод
Сүнсээ хүртэл худалдсан аймшигт энэ л цаг дор
Үнэнч халуухан сэтгэлээ бусдын зугаа болгож
Үнэ цэнээ алдаж нууц амраг битгий болоорой охид минь...

Ineemseglel Puujee хуудаснаас
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ