Ж.Жаргалсайхан: Амьдрал зүгээр л мөнхийн зугаа
2019 оны 3 сарын 14
Ж.Жаргалсайхан: Амьдрал зүгээр л мөнхийн зугаа
Jagaa Jagaamaa хуудаснаас

Ааль ялдам бүсгүйн инээмсэглэх агшин 
Аархуу нэгэн залуугийн хөлчүүрхэх мөч 
Бийлэгжүү нэгний зоос үрэх наадаан 
Борог ядуусын хоногийн хоолны тэмцэл 
Амьдрал зүгээр л мөнхийн зугаа

Уран яруу хоолойтны дуулах нэгэн эгшиг 
Уянга тансаг найргийн онгодоор буусан шүлэг 
Улаан зотон даавуунд бийрээр сараачсан зураг 
Урт хөлт охидын галбир шингэсэн бүжиг 
Амьдрал зүгээр л мөнхийн зугаа

Зүсэнд унах залуугийн зүрхээр тоглосон тоглоом 
Зөрж өнгөрсөн нэгний эргэж харсан хором 
Хүүхэн хонгорын цээжинд холоос шигдсэн харц 
Хүслийн далайд мансуурч өөрийгөө мартсан таашаал 
Амьдрал зүгээр л мөнхийн зугаа

Гуньж гутсан нэгний нулимс унагах шалтаг 
Гудиггүй нэгэн эрийн өшиглөөд өнгөрөх чулуу 
Гуравхан хоногийн настай амьд цэцгийн баглаа 
Гуйгаад ч олдохгүй бүхнээ гэнэдээд алдах тэнэглэл 
Амьдрал зүгээл л мөнхийн зугаа

Гэрийн хоймор эзэгнэх монгол эрийн сэтгэл 
Гэгээн хайраар ивлэх гэргийн цагаан мишээл 
Гэр дүүрэн жаргал хадаах үрийн цангинасан инээд 
Голомт бадрааж, өвгөдөө залгах нуруутай он жилүүд 
Амьдрал зүгээр ч үгүй үүрд мөнхийн үргэлжлэл ээ 

Ж.Жаргалсайхан 2008 он
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ