Нярай хүүхдүүдийн ердөө 30 хувь нь эхийн сүүгээр хооллож байгааг тогтоожээ
2019 оны 3 сарын 14
Нярай хүүхдүүдийн ердөө 30 хувь нь эхийн сүүгээр хооллож байгааг тогтоожээ
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хүүхдийг хамгийн багадаа зургаан сар хүртлээ зөвхөн эхийн сүүгээр хооллож байж эрүүл өсч бойжно хэмээн зөвлөдөг. 

Харин Хятадын Хөгжил, судалгааны сан тус улсын нярай хүүхдүүдийн ердөө 30 хувь нь эхийн сүүгээр хооллож байгааг тогтоожээ. Энэ нь одоогоор 43 орчим хувь байгаа дэлхийн дунджаас ч бага үзүүлэлт юм. Дээрх сангийн судалгааны дүн мэдээнд дурдсанаар дэлхийн нийт хүн амын тавны нэгийг бүрдүүлдэг Хятад улс дэлхийн бүх нэмэлт тэжээлийн гуравны нэгийг хэрэглэж байгаа нь сэтгэл түгшээсэн мэдээ аж. Тиймээс ч нярайн нэмэлт тэжээлээс аль болох татгалзаж байхыг эцэг эхчүүдэд уриалжээ.

Бээжин хотод төвтэй Хятадын Хөгжил, судалгааны сан нутгийн 12 хэсэгт аж төрдөг ой хүртэлх насны хүүхэдтэй 10 мянга гаруй ээжээс түүврийн аргаар судалгаа авахад томоохон хотуудад оршин суугч эхчүүдийн 36, жижигхэн хот сууринд оршин суугч эмэгтэйчүүдийн 23 хувь нь л нярай хүүхдээ хөхүүлдэг хэмээн хариулсан байна. Энэ нь 2020 он гэхэд хятад хүүхдүүдийн 50 хувь нь эхийн сүүгээр хооллодог болно гэсэн Хятадын төр засгийн зорилт хэрэгжих боломжгүй болсныг харуулж байгаа аж. Дээрх сангийн мэргэжилтнүүд амаржсан эхчүүдэд ердөө 98 хоногийн чөлөө олгодог одоогийн хууль журмыг өөрчлөх хэрэгтэй гэсэн саналыг мөн гаргажээ.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ