Эрдэм шигжилгээний бага хурал боллоо
2019 оны 3 сарын 14
Эрдэм шигжилгээний бага хурал боллоо
"Монгол цэргийн өдөр", орчин цагийн Зэвсэгт хүчин байгуулагдсаны 98 жилийн ойг угтаж "Мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг бүрдүүлж бэхжүүлэхэд тулгамдаж буй зарим асуудал" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал энэ сарын 12-нд ҮБХИС-д боллоо. Хурлыг Батлан хамгаалахын дэд сайд, Батлан хамгаалах яамны Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн дарга Т.Дуламдорж нээж хэлсэн үгэндээ "Монгол цэргийн өдрийг угтаж, БХЯ, ЗХЖШ, ҮБХИС, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс хамтран Зэвсэгт хүчний өмнө тулгамдаж буй асуудлаар эрдэм шинжилгээний хурал хийдэг уламжлал тогтоод 10 жил болж байна. Энэ удаагийн сэдэв маш өргөн хүрээнийх. Мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчний хөгжлийн стратегийг "Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс" баримт бичигт тодорхойлсон" зэргийг онцлов. Үүний дараа цэргийн эрдэмтэн судлаач, удирдах албан тушаалын генерал, офицерууд мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчин гэдэг өөрөө ямар ойлголт вэ, түүнийг бэхжүүлэх арга зам зэрэг илтгэл тавьж, хэлэлцүүлэв.



Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ