Х.Бадамгэрэл: Бусдыг бүү шүү, бүү шүүмжил
2019 оны 3 сарын 14
Х.Бадамгэрэл: Бусдыг бүү шүү, бүү шүүмжил
Топ модель Х.Бадамгэрэл өөрийн шавь нартаа бусдыг шүүмжлэхгүй байхыг үргэлж сануулдаг гэнэ. Тэрбээр "Шавь нартаа дандаа хэлдэг нэг өгүүлбэр бий. Бусдыг бүү шүү,бүү шүүмжил. Бид амьдралынхаа хэтэрхий их цагийг бусдыг шүүмжилж бусдын хийж байгааг бусдын хэрэглэж байгааг бусдын яаж амьдарч байгаад анхаарал хандуулж хэрэггүй үг унагаж дотроо бодож атаархаж стресстэх нь стресстэж доромжлох нь доромжилж хов ярих нь ховоо ярьсаар өөрсдийгөө огт анхаарахгүй өөрсдийгөө харахгүй бусдыг л шүүж тунгаасаар яваа цаг мөчүүд олон бий. Тэгвэл үүнийгээ болиод бүгдтэй эерэг бүхнийг зөв талаас нь бусдыг ойлгохыг хичээн бусдад саад болохгүйгээр амьдарч илүү бодол илүү үг ярилгүйгээр өөртөө илүү анхаарал хандуулж өөрийгөө хөгжүүлж өөрийнхөө мөрөөдөл зорилгод анхаарч эхэлцгээе.Цаг хугацаа дэндүү хурдан учраас энэ амьдарч байгаа хугацаагаа бусдыг шүүмжлэхгүй өөрийгөө амгалан эерэг аз жаргалтай болгоход анхаараад эхэлбэл хэчнээн сайхан дурсамж бүтээх билээ" хэмээжээ.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ