Бүсгүйчүүддээ барьж буй дуучин Мөнгөншагайгийн ээлжит бэлэг юу вэ
2019 оны 3 сарын 15
Бүсгүйчүүддээ барьж буй дуучин Мөнгөншагайгийн ээлжит бэлэг юу вэ
Гурван бүдүүн” хамтлагийн дуучин Мөнгөншагайгийн "30 хүрсэн бүсгүй” дуу гарсан даруйдаа "Youtube” дэх хандалтаараа эхний топ 10-т ордог болж, хоёр жилийн хугацаанд хит болж өдгөө 30 гарсан бүсгүйчүүдийн дунд хит хэвээр.

Тэгвэл тэр бүр уран бүтээл гаргаад байдаггүй ч гарсан дуу бүр нь сонсогчдын таашаалд бүрэн нийцдэг дуучин Шагай энэ удаад "Дэрвэгэр сормууст” хэмээх бас л бүсгүйчүүдээ магтан дуулсан цоо шинэ уран бүтээлийг гаргажээ. Тус бүтээлийн клипийг TG энтертайнмэнт хийсэн байна. Дуучин Мөнгөншагай уг бүтээлээрээ бүсгүйчүүдийнхээ гоо үзэсгэлэнг магтан дуулахаас гадна, өөр өнгө төрх, хэмнэл стилийг гаргасан нь сонсогч фэнүүдэд нь ихэд таалагдаж байгаа гэнэ шүү.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ