Үс унах, халцрах шинж илэрвэл төмсний шүүс хэрэглээрэй
2019 оны 3 сарын 16
Үс унах, халцрах шинж илэрвэл төмсний шүүс хэрэглээрэй
Төмс нь А, В, С витаминаар баялаг бөгөөд үсний ургалтанд онцгой сайн нөлөө үзүүлдэг. Хэрвээ хүний биед витамин дутагдвал, үс хуурайшиж, унадаг байна.

Хэрэглэх арга:

-3-4 ширхэг төмсийг хэрчиж, шүүсийг нь авна.
-Төмсний шүүсээр хуйхандаа иллэг хийж, 15 минут байлгана.
-Дараа нь усаар зайлах хэрэгтэй.
-Хэрэв таны үс хэт хуурайшиж, хугарч гэмтээд байвал, төмсөөр маск бэлтгэж болно.

Хэрэг болох зүйлс:

-Төмс - 3 ширхэг
-Өндөгний шар - 1 ширхэг
-Зөгийн бал - 1 хоолны халбага

Хэрэглэх арга:

-Төмсний шүүсийг шахаж авна.
-Шүүсэн дээрээ өндөгний шар болон зөгийн балаа нэмж хутгаарай.
-Үсэндээ түрхэж, хагас цаг байлгах хэрэгтэй.
-Дараа нь үсээ шампунь ашиглан угаана.
-Өндөгний шар, зөгийн бал болон төмсний шүүсний нэгдэл нь таны үсэнд чийгшил өгч, гэмтлийг нь эмчлэх болно. 
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ