Уурлаж байх үедээ хийж болохгүй 6 зүйл
2019 оны 3 сарын 16
Уурлаж байх үедээ хийж болохгүй 6 зүйл
Уурлаж байгаа үедээ энэхүү 6 явдлыг битгий хийгээрэй!

Унтах: Уурласны дараа унтах нь зүрхний цохилт болон амьсгалыг хурдасгаж, нойргүйдэлд хүргэдэг байна!

Бусдад уурлах: Уурласан үедээ анхаарлаа шилжүүлэх нь зүйтэй байдаг. Энэ уураа бусдад чиглүүлэхээс зайлсхийх хэрэгтэй. Уураа гаргаж чадахгүй болоход гадаа гарч дасгал хөдөлгөөн хийх буюу элстэй уут нударгадах зэрэг аргаар уураа тайтгаруулж болно.

Хэтэрхий их идэж уух: Зарим хүн уурлаж байхдаа тос, уураг, чихэр элбэг агуулагдах идээ ундыг иддэг. Тэгвэл хоол боловсруулах систем энэхүү гэнэтийн “тансаг хоол”-ыг шингээж чадахгүй болдог. Мөн хэтэрхий их идсэнээр жин нэмэгдүүлж мэднэ.

Үргэлжлэн хэрүүл хийх: Уурлаж байхдаа бусдыг гомдоох үгийг амны аяар хэлж гаргадаг. Үнэндээ энэ үед хэрэлдэх нь асуудлыг илүү хүнд болгодог.

Архи уух: Архи хүний мэдээг алдуулж, ухаан санааг самууруулж, сэтгэлийн догдлолыг илүү амархан үүсгэж, тэсвэрлэж болшгүй том алдаа гаргахад хүргэж ч мэднэ. Иймээс уурлаж байхдаа архинаас хол байгаарай!

Чухал шийдвэр гаргах: Уурлаж байхдаа ухаан санаа урам сэтгэлгээнд захирагдаж, зөв оновчтой шийдвэр гаргахад хүнд байдаг. Хэрэв амьдралын том чухал шийдвэр буюу бусдыг гэмтээж мэдэх шийдвэр гаргах хэрэгтэй бол уур гарсны дараа шийдвэл зохино.

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ