Тэгш хайраар хайрлаж үүрдийн амьдралыг баттай эхлүүлээрэй
2019 оны 3 сарын 23
Тэгш хайраар хайрлаж үүрдийн амьдралыг баттай эхлүүлээрэй
Харцыг чинь булааж сэтгэлийг чинь татаад
Хайрыг чинь хүндлэж бэлзгийг чинь авч болно
Хариуд нь чамаас харин би өөртөө биш өрөөлд
Өөрөөр хэлбэл хүүдээ өгөөмөр их хайрыг хүснэ, өгч чадах юм уу чи...

Аз жаргал алт мөнгө аль сайхныг амлаж болно
Алд дэлэм захиа бичиж ая талыг минь олж болно
Анхааруулах нэг л зүйл нь амин хайртай үрдээ аавын хайрыг л хүснэ
Алаг хөөрхөн үрийг минь чи адлахгүй хайрлаж чадах юм уу...

Мөнгө өнгө аль алинаар нь мөрөөдөөд ч авч болдоггүй хайрыг
Мөндөлхөн үрийг нь хайрласан хайраар мөнхөд авч чаддаг юм шүү
Хайраас хайр нахиалдаг болохоор эхээс үр ургадаг болохоор
Хамгийн түрүүнд үрийг нь хайрла хайраар дутсан зүрхийг нь тэтгэ...

Өөдгүй зарим нь өчүүхэн муу сэтгэлдээ
Өрөөлийн хүүхдийг адалж бодоод
Өнгөлөг сайхан ээжийг нь тэврэхийг хүсч Өнгөлзөж боддог нь туйлийн зэвүүн...

Хэрэв чи хэн нэгэн эмэгтэйтэй хэвтэр нэгтгэн амьдрахаар бодсон бол
Хэтэвч хөрөнгө бэл ярихаасаа өмнө
Хэрэг болгож үрийг нь дасгаарай
Хэмжээ хязгаартай хүндэлж харьцаарай...

Хөл алдаж эх рүү нь гүйчихээд хэргээ гүйцээсэн мэт оодорч тэнэгтээд
Хөлийг нь хүндрүүлж жирэмсэн болгочихоод
Хэвтрийг нь булааж хүүг ээжээс нь булаачихаад
Хэнэггүй царайлж хоёр нүүрлэж зэсээ цухуйлгаж зангаа таниулав...

Эх хүнд үр л бол үр элдэв хайраас илүүтэй үрээ л илүү хайрлана
Эх хүнд үр л бол үр эрийн хайраас илүүтэй үрийнхээ хайрыг л шүтнэ
Өөрийг нь хайрлаад үрийг нь илүү үзвэл...өвөрт чинь удаан тэвчихгүйг санаарай
өөрийн өрөөлийх гэлгүй тэгш хайраар хайрлаж үүрдийн амьдралыг баттай эхлүүлээрэй....


Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ