”Body challenge -2019”-ын ялагчийн шагнал 5 сая төгрөг
2019 оны 3 сарын 26
”Body challenge -2019”-ын ялагчийн шагнал 5 сая төгрөг
Зундаа биеэ бэлдмээр байна уу? Ямар нэгэн таныг хурцлах, зоригжуулах, motivation, урам зориг авах зүйл хэрэгтэй байна уу? Тэгвэл наашаа суу, үүнийг унш, бид таньд туслая. 50 гаруй жилийн түүхтэй, дэлхий даяар 700 гаруй салбартай Gold's Gym-ын Монгол дахь албан ёсны салбар болох Gold's Gym Ulaanbaatar-ын зүгээс жил бүр зохион байгуулдаг уламжилалт "BodyChallenge 2019" - аа зарлаж байна.

Хамтдаа, хоорондоо өрсөлдөж, бие биенээ хурцалж, биенээсээ суралцаж, хувийн багшаасаа зөвлөгөө авч ЭРҮҮЛЭЭР, ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨНӨӨР турцгаая, илүүдэл жингээсээ салцгаая. Энэхүү CHALLENGE нь 2 сарын турш явагдах бөгөөд эцсийн ялагч 5 сая төгрөгийн шагналын эзэн болох юм.

Ялагч болно гэдэгтээ өөртөө итгэлтэй биш байна уу? Тэгвэл та тайван байж болно. Бид нийтдээ 5 байр шалгаруулах ба байр бүр шагналтай. "BodyChallenge2019"-ын бүртгэл 4 сарын 1-ыг хүртэл явагдах ба 4 сарын 1-ээс 4 сарын 3-ны хооронд биеийн жингийн хэмжилт хийгдэх ба бусад бэлтгэлүүд хангагдсанаар CHALLENGE 10 долоо хоногийн турш үргэлжилэх болно. Ийнхүү " BodyChallenge2019 " нь 10 долоо хоногийн турш үргэлжилсний эцэст 6 сарын 10-12ны өдрүүдэд дүнгээ гаргаж, ялагчдыг шалгаруулах болно. Тус CHALLENGE-д оролцож эхний 5 байранд орсон хүмүүс дараах шагналуудын эзэд болох юм.

Шагналын сан: 

1-р байр - 5,000,000 төгрөг

2-р байр - 1,000,000 төгрөг + 1 жилийн эрх

3-р байр - 500,000 төгрөг + 6 сарын эрх

4-р байр - 3 сарын эрх + бусад шагналууд

5-р байр - 1 сарын эрх + бусад шагналууд

Манай Gold's Gym Ulaanbaatar-аас зохион байгуулж "BODY CHALLENGE 2019"-д оролцохыг хүссэн хүмүүс тодорхой хэмжээний хураамж төлж бооцоо тавих ёстой ба тэмцээнд оролцох хураамж нь 200,000 төгрөг байх ба хэрвээ хувийн дасгалжуулагчийн багцыг авбал хураамж 100,000 төгрөг болж буурах юм. Тэмцээнд оролцохдоо төлсөн хураамжиндаа та ямар үйлчилгээ авах вэ гэвэл: (T-shirt, measurements and photos, special classes, diet plan, assigned trainer to give advice and keep you motivated) зэргийг авах болно. Жич: Нас, хүйс ялгахгүйгээр, ямарваа нэгэн ангилалгүйгээр " BodyChallenge2019" явагдах болно. Оролцох хүсэлтэй хүн бүрт нээлттэй.

Дэлгэрэнгүй мэдээллийг 77111111-ээс лавлаарай.

Эх сурвалж http://www.info.mn
”Body challenge -2019”-ын ялагчийн шагнал 5 сая төгрөг
”Body challenge -2019”-ын ялагчийн шагнал 5 сая төгрөг
”Body challenge -2019”-ын ялагчийн шагнал 5 сая төгрөг
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ