Нугын бор эрвээхэй олширч байна
2012 оны 7 сарын 20
Нугын бор эрвээхэй олширч байна
Энэ жил манай оронд хур бороо элбэгтэй, чийглэг зун болж байгаа учир хортон шавьж түүний дотор нугын бор эрвээхэй олширч байгаа аж. Тиймээс энэхүү шавьжийг таних, түүнтэй тэмцэх арга хэмжээний талаар МХЕГ-ын Ургамал, хорио цээр, чанарын хяналтын улсын ахлах байцаагч Ц. Итгэл зөвлөгөө өгсөн юм. Нугын бор эрвээхэй Европ, Ази, Хойт Америкт өргөн тархсан байдаг байна. Шавьжийн хэт олшролт Болгар, Румын, Унгар, Югослав,Польш, Австри, Украйн, Молдав, Чех, Словак, Молдав, Монгол, Хятад, Иран, Турк, Канад, Орос зэрэг улс орнуудад үе үе тохиолддог ажээ.
 Хар шороон хөрсгүй бүс нутагт шавьж 1 үе удмаар, Сибирь, Алс Дорнодын ойт хээр, хээрийн бүсэд 2 удмаар, Хойт Казахстан зэрэг орны нөхцөлд 3-4 үе удмаар үрждэг байна. Манай орны нөхцөлд нугын бор эрвээхэй ихэвчлэн нэг удмаар үрждэг боловч цаг агаарын тохиромжтой нөхцөл бүрдсэн, чийглэг зун хоёр удмаар үржих тохиолдол байдаг гэнэ. Нугын бор эрвээхэй нь 250 гаруй зүйлийн ургамлаар хооллодог байна. Чихрийн манжин, шош, вандуй, төмс, эрдэнэ шиш, хүнсний ногооны тарималд ихээхэн хөнөөл учруулдаг бөгөөд буудай, арвай зэрэг үетэн ургамал, жимсний таримлыг ч гэмтээдэг ажээ. Тиймээс намар ургац хураасны дараагаар хөрсийг эргүүлж хагалах, талбайг тойруулан 40-50 см гүн шуудуу ухаж, унасан хүрэнцэрүүдийг цуглуулж, устгах хэрэгтэй гэдгийг мэргэжилтэн зөвлөж байна.

Х.МАНДАХ
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ