Ч.Батзаяа: Чиний мөнгө, чиний тархинд байгаа
2019 оны 4 сарын 11
Ч.Батзаяа: Чиний мөнгө, чиний тархинд байгаа
Ehlel Брэндийн захирал Ч.Батзаяа
Шийдэл өгөх нийтлэл
"Чиний мөнгө, чиний тархинд байгаа"

"Усны гүнийг хэзээ ч битгий хоёр хөлөөрөө шалга" гэж үг байдагдаа. 
Эрсдэлтэй зүйлд хэзээ ч битгий байгаа бүхнээ зориулж бай. 
Энэ нь бүхнээ алдах аюултай. 
Эрсдэлийг аль болхоор жижиг түвшинд бага нөхцөлд тооцоолж бодитой таамаглаж сурах нь чухал. 
Эрсдэлээс айхгүй гээд бүхнээ зориулаад эргээд сэхэж чадахгүй байгаа түүх Монголоор нэг байгааг бүү март.
Мөнгөө хурааж хуримтлуул. 
Эцсийн эцэст мөнгө бол "ХҮЧ ЧАДАЛ". 
Чи үүгээр буян ч бүтээж болно. Нүгэл ч бүтээж болно. 
Харин мөнгөгүй бол хий хоосон ярихаас хэзээ ч хэтрэхгүй.
Маргааш гэж битгий хойшлуул. "Одоо" гэсэн ганц л цаг хугацаа чамаас юм хүлээж байгаа.
Хүнийг хоёр л зүйл эвддэг юм.
Нэг нь муу найз. 
Нөгөөх нь муу санаа. 
Муу хүнтэй нийлж, муу санаа гаргахгүй л бол өнөөдөр хүнд хэцүү бэрх байсан ч нэг л өдөр чи амьдралын амтыг мэдрэхдээл нэг мэдрнэ.
Гэнэн цайлган, өрөвч зөөлөн, бусдад тусархаг байлаа гээд хүн алдахгүй ээ. 
Харин эсрэгээрээ зөвхөн хар амиа боддог, онгироо сагсуу, мууд дээрэлэхүү, хялбар аргаар мөнгө олох гэсэн хүмүүс л эцсийн эцэст хамгийн өрөвдөлтэй амьдар ч, өрөвдөлтэй төгсөдөг мэт.
Бүх зүйл цаг хугацаатайг бүү март.
Өнөөдөр эд цэцгэлж байсан зүйл маргааш юу ч биш болчихсон байх нь амьдралын хэвийн үзэгдэл. 
Иймд ирээдүйн тухай үргэлж тооцож бай.
Хэзээ ч, хэзээ ч хэнийг ч, хаана ч бүү бас, бүү шоол.
Бусдыг шоолж инээсэн хүнийг дагаж инээх биш харин дөлж зугтах нь хамгийн зөв.
Заримдаа жаахан "ТЭНЭГ" байж сур. 
Хэтэрхий зарчимлаг, төгс байх гэж хичээх нь тийм ч таатай биш. 
Яриагаа үргэлж гаргалгаатай нотолгоотой логиктой ярьж бай. 
Ингэвэл чи аяандаа цаг хугацааг хэмнэж сурна. 
Чамд тохирохгүй хүнийг тохируулах гэж бүү цаг үр. 
Энэ бол боломжгүй.
Боломжгүй нөхцөл байдал гэж үнэхээр байдаг юм шүү.
Ийм нөхцөлд зөвхөн тэмүүлэл чамайг очих газарт чинь аваачна.
Зарим зүйл дээр зөн совин чинь зөв гэдгийг хэлээд өгнө.
Би чинь аав ээжтэй хүн шүү, Би чинь ах эгчтэй хүн шүү, Би чинь дүүтэй хүн шүү, Би чинь гэр бүл, үр хүүхэдтэй хүн шүү, Би чинь хамт олон, ард түмэнтэй хүн шүү миний ард тэд маань байгаа гэж бодож байх нь хүнийг үргэлж зөв сайханд хөтөлдөг мэт.
Нэмж хэлхэд хэрэв чи бизнес хийж байгаа бол чиний мөнгө банканд биш, зээлэнд биш, 76-д биш харин эсрэгээрээ чиний оффис дээр, чиний ширээн дээр, чиний компьютер дотор байгаа. 
Боломж хажууд чинь байгаа. 
Мөнгө чинь ч мөн хажууд чинь л байгаа. 
Чиний ажлын байр бол чиний "Мөнгөний уурхай" гэдгийг бүү март.
Чиний хийж байгаа зүйл чинь чиний БАНК.
Хэнд ч юунд ч хэзээч битгий болоогүй байхад нь найдаж бай.
Гоё бизнес хийгээд гоё амьдраад гоё байна гэж төсөөлж болно. Энэ бол сайн хэрэг.
Гэвч үнэндээ үүнд хүрэхийн тулд хоёр л зам байгаа. 
Нэг бол хүрцэн мэт төсөөлөөд ТӨСӨӨЛЛИЙН ГОЁ байдал дээрээ үлдэх
эсвэл намгыг туулаад үнэнгээсээ ГОЁ БАЙДАЛД ХҮРЭХ.

Илүү ихийг Ч. Батзаяа аккаунтанд фоллов хийж уншаарай.

Зохиогчийн эрх: Ч.Батзаяа
2019 он
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ