Сергей Александрович Есенин
2019 оны 4 сарын 11
Сергей Александрович Есенин
"Орос "- хичнээн ариухан нэр вэ.
Шүүдрийн дусал, харьшгүй хүч, цэв цэнхэр ,,,,"

Түүний хөшөөн дээрхи үг.

Сергей Александрович Есенин

Сергей Есенин 1895 оны 10-р сарын 2-нд Рязаний нутагт төрсөн. 2 настайгаасаа эхлэн өвөө дээрээ өссөн тэрээр хүүхэд нас нь амьдралынх нь хамгийн жаргалтай үе байсныг сүүлд нь дурссан байдаг. Тэрээр 3 авга ахтай байсан учир тэд нар Есенинд олон ч зүйлийг зааж өгчээ. Энэ талаар сүүлд нь Есенин ийнхүү дурссан байдаг: “намайг 3 настай байхад ах нар маань зайдан морин дээр мордуулаад давхиулсан. Би айж сандраад үйлж байхад тэд нар харин намайг шоолж инээж байсан шүү. Дараа нь намайг сэлүүлж сургасан, гэхдээ арга нь надад таалагдаагүй юм. Учир нь завиар нуурын дунд очингуутаа намайг шууд л ус руу шидчихсэн” гэж дурссан байдаг. 
Есениний хүүхэд нас үнэхээр зугаатай өнгөрчээ. Түүний өсвөр нас ч гэсэн хүсэл мөрөөдөл, дурлал, яруу найраг дунд өнгөрсөн байдаг. Ер нь Оросын утга зохиолын түүхэнд Есенин шиг хүүхэд насны тухай, өсвөр насны тухай шүлэг, яруу найраг, тууж бичсэн зохиолч ховор байх. Харин Есенины хувьд дээрхи сэдвүүд нь үндсэн сэдвүүд байсан юм. 
Тэрээр эх орон гэдэг бол зүгээр нэг төрсөн газар биш, харин чи ухаан орж, хөдөлмөрлөж, хүн болсон газрыг чинь чиний эх орон гэнэ хэмээн үздэг байлаа. 1914 оноос Есенин бүтээлээ туурьвиж эхэлжээ. Тэрээр Александр Блок, Клюев нартай дотно нөхөрлөж байсан. Сергей Есеснины хувьд алдар хүндийн оргилд богино хугацаанд гарсан юм. Эзэн хааны армид богино хугацаагаар алба хаахдаа тэрээр “Радуница” хэмээх шүлгийн түүвэр номоо гаргажээ. Хувьсгалт он жилүүдэд тэрээр хувьсгалын талд байсан байна. 1919-1921 оны хооронд Есенин Крым, Кавказ, Соловки, Мурманск гээд олон газраар явжээ. 
1922-1923 оны өөрийн эхнэрийн хамтаар Бельги, Итали, Франц, Герман, Канад, АНУ-д ажиллаж байв. Эх орондоо эргэн ирээд тэрээр Азербаджан, Гүржид очиж сонины редакцид ажиллаж байсан. 
Есениний шүлгүүдийн бас нэг онцлог нь тэрээр Орос хүний ухаан, гоо сайхныг магтан дуулсан байдаг. Чухамхүү Есениний шүлгүүд хожмоо Орос ардын олон ч дууны шүлэг болсон байдаг. Тэдгээрээс дурьдвал: “Харамлахгүй, зовохгүй бас уйлахгүй байна”, “Ээжийн захидал” гэх мэт Есениний шүлгүүд Оросын ардын дууны шүлэг болон мөнхөрчээ.
Сергей Александрович Есенин 1925 онд буюу 30-хан насандаа нас барсан.
Зочид буудлын өрөөнд өөрийгөө дүүжилсэн байхад олсон ч Есенин шиг намхан хүнд тэр өндөр таазанд хүрэхэд хүндрэлтэй байсан. Тиймээс албан бусаар аллага,албан есоор амиа хорлолт гэж үзсэн. Есенины хэргийн хавтасыг одоо хүртэл архиваас гаргаж өгдөггүй гэх яриа байдаг. Үхлийн дараа сэтгэцийн өвчнөөс үүдэлтэй амиа хорлолт байсан хэмээсэн дүгнэлт гаргасан байдаг ажээ.


Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ