154 ХЭХ товлогдсоноос 11 нь хуралдаад байна
2019 оны 4 сарын 11
154 ХЭХ товлогдсоноос 11 нь хуралдаад байна
Санхүүгийн зохицуулах хороонд өнөөдрийн байдлаар 305 хувьцаат компани (ХК) бүртгэлтэй байна. Компанийн тухай хуульд заасны дагуу эдгээр ХК-ууд Хувьцаа эзэмшигчдийн хурал (ХЭХ)-аа санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор буюу дөрөвдүгээр сарын 30-наас өмнө хуралдуулахыг бид өмнө мэдээлсэн. Энэхүү ХЭХ бол ХК-ийн эрх барих дээд байгууллага юм.

ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) ХЭХ-ыг хуралдуулах тухай шийдвэрээ уг хурал болохоос 40-өөс доошгүй хоногийн өмнө гаргахаар хуульчлагдсан бөгөөд дээр дурдсан 305 ХК-аас 154 нь хуулийн хугацаанд шийдвэрээ гаргаж, Хороонд мэдэгдлээ ирүүлсэн байна. Эдгээрээс одоогийн байдлаар 11 ХЭХ хуралдаад байгаагаас гурван хурлын ирц бүрдээгүй байна.

Хуульд зааснаар ХЭХ-ийн ирцийг саналын эрх бүхий хувьцааны 50-аас дээш хувь байхаар тогтоосон бөгөөд ирц бүрдээгүй тохиолдолд хурлыг хүчин төгөлдөр бус гэж тооцон хойшлуулж, дахин хуралдах өдрийн ТУЗ товлох ба харин хэлэлцэх асуудалд өөрчлөлт оруулахыг хориглодог.

Бусад товлогдсон хурлууд дөрөвдүгээр сарын 30-наас өмнө буюу хуулийн хугацаанд болно. 

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ