Энэ өдрийн зурхай
2019 оны 4 сарын 22
Энэ өдрийн зурхай
Өнөөдөр аргын тооллын 2019 оны дөрөвдүгээр сарын 22. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Хаврын адаг шар луу сарын 18. Сумъяа гараг. Онгоц одтой, зургаан цагаан мэнгэтэй, шарагчин үхэр өдөр.

Барилдлага: Идэр  

Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй

Суудал: Уул 

Өдрийн наран 5 цаг 51 минутад мандан, 19 цаг 51 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Улааны үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулахад тохиромжгүй хэмээн зурхайн толинд буужээ.

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ