“Монос хүнс” ХК үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалга эхэллээ
2019 оны 4 сарын 23
“Монос хүнс” ХК үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалга эхэллээ
Монголын хөрөнгийн биржид шинээр бүртгэгдсэн “Монос Хүнс” ХК-ийн үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг эхлүүлсэнтэй холбогдуулан цан цохих ёслолын үйл ажиллагаа боллоо.

 Энэхүү арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн, Үнэт цаасны газрын дарга Б.Лхагвасүрэн, Монголын хөрөнгийн биржийн хяналт зохицуулалтын газрын дарга А.Мөнхбаясгалан, “Монос групп” ХХК-ийн ерөнхийлөгч Л.Хүрэлбаатар болон бусад холбогдох албаны хүмүүс оролцож хүндэтгэлийн цанг цохьсон юм.

“Монос хүнс” ХК нь эрүүл мэндийн салбараас анх удаа олон нийтэд үнэт цаасаа санал болгож байгаа компани бөгөөд бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх болон техник технологийг сайжруулах зорилгоор нийт хувьцааныхаа 30 хувь буюу 122.655.128 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 70 төгрөгөөр олон нийтэд санал болгон худалдаалж, нийт 8,6 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр ажиллаж байна.


Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ