Шилийн богдод гал тавьсан этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн шалгаж байна
2019 оны 4 сарын 23
Шилийн богдод гал тавьсан этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн шалгаж байна
Сүхбаатар аймагт тал хээрийн 2, обьектын 1, нийт 3 гал түймрийн хэрэг өчигдөр буюу 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр гарчээ. 

Уг гал түймэр Сүхбаатар аймгийн Эрдэнцагаан, Дарьганга сумын нутаг Шилийн богд ууланд гарсан ба Шилийн богд ууланд гарсан түймрийг сумын хэсгийн төлөөлөгч, нутгийн иргэд нийлж газар авахуулалгүй унтрааж чадсан байна. 

Цагдаагийн байгууллагаас хэргийн газарт хийсэн шалгалтаар Дарьганга сумын нутаг байгалийн дурсгалт газар болох Шилийн богд уулын хойд энгэр хэсэгт уртаашаа 800 м, өргөн нь 400 м газар талбайд суулгасан таримал мод, өвс шатаж, их хэмжээний хохирол учирчээ.

Тус аймгийн цагдаагийн газраас нутгийн иргэдтэй хамтран шуурхай эрэн сурвалжилж ажилласнаар Шилийн богд ууланд гал түймэр тавьсан байж болзошгүй Улаанбаатар хотын харьяат нэг автомашинтай, 5 иргэнийг олж тогтоон саатуулж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
            
Иргэдэд анхааруулж хэлэхэд таны болгоомжгүй нэг үйлдлээс болж, ил задгай гал түлэх, татсан тамхины ишээ унтраалгүй хаях, шашны зан үйл үйлдэж гал гаргах зэргээс үүдэн хүрээлэн байгаа орчинд нөхөж баршгүй гарз хохирол учирч та өөрөө гэмт хэрэгтэн болж ажил, амьдралаараа давхар хохирох эрсдэл үүсч байгааг сэрэмжлүүлж байна.


Эх сурвалж http://www.info.mn
Шилийн богдод гал тавьсан этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн шалгаж байна
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ