Нүүн шилжих дадлага сургуулийг 07.00-09.30 цагийн хооронд зохион байгуулна
2019 оны 4 сарын 24
Нүүн шилжих дадлага сургуулийг 07.00-09.30 цагийн хооронд зохион байгуулна
Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулж байгаа нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд маргааш буюу энэ сарын 25-нд нийслэлийн бүх иргэдийг хамруулан газар хөдлөлтийн дараах нүүн шилжих дадлага сургууль зохион байгуулагдана.

Дадлага сургууль маргааш буюу 25-ны өглөө 07.00-09.30 цагийн хооронд зохион байгуулагдах ба энэ үеэр Улаанбаатараас орох, гарах хөдөлгөөнийг түр хаах юм.

Зарлан мэдээллийн дуут дохио 08:00 цагт нийслэл даяар дуугарснаар иргэд орон байрнаасаа гарч,   өөрийн оршин суугаа дүүрэг, хороонд байрлах аюулгүй талбайд гарна.

Аюулгүй талбайд очихдоо газар хөдлөлтийн үед баримтлах зарчим, ойролцоох цуглах талбай зэрэг мэдээллийг багтаасан “Таниулах хуудас”-аа авчран, бүртгэлийн ажилтанд тэмдэглүүлж, дадлага сургуулилтад оролцсон талаарх бүртгэлээ хийлгэх юм. Бүх сургууль, цэцэрлэг, нийслэлийн төр, захиргааны, хувийн хэвшил, аж ахуйн нэгж байгууллагын ажил 10:00 цагт эхэлнэ гэлээ.

Эх сурвалж http://www.info.mn
Нүүн шилжих дадлага сургуулийг 07.00-09.30 цагийн хооронд зохион байгуулна
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ