”Өхөөрдөм гоёо-2019” дэлхийн Монгол туургатан хүүхэд багачуудын загварын их наадам болно
2019 оны 4 сарын 25
”Өхөөрдөм гоёо-2019” дэлхийн Монгол туургатан хүүхэд багачуудын загварын их наадам болно
Наадам Улаанбаатар хотод 2019 оны тавдугаар сарын 25-26-нд Монголын хүүхдийн ордонд болно.

Бидний гэрэлт ирээдүй болсон хүүхэд багачууддаа өв соёлоо өвлүүлэн үлдээх, түгээн дэлгэрүүлэх эрхэм зорилгын хүрээнд зохион байгуулагддаг "Өхөөрдөм гоёо-2019" Дэлхийн Монгол туургатан хүүхэд багачуудын олон улсын загварын их наадам Улаанбаатар хотод 2019 оны 5 сарын 25-26 өдрүүдэд Монголын хүүхдийн ордонд зохион байгуулагдах гэж байна.

"Монгол туургатны эв нэгдэл хүүхдийн инээмсэглэл дор энхжин батжих болтугай" уриан дор Монгол туургатнууд нэгдэн, хуран чуулах их наадамдаа элэг нэгт Монгол туургатнуудаа хүндэтгэн урьж байна. 
Дэлгэрэнгүй мэдээллийг 99088098, 99088383 дугаараар холбогдож авна уу.

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ