Хэт их идэхэд биед ямар өөрчлөлт гардаг вэ
2019 оны 4 сарын 25
Хэт их идэхэд биед ямар өөрчлөлт гардаг вэ
Хэт их идэхэд биед ямар өөрчлөлт гардаг вэ:

1.Ходоод тэлэх. Хэтрүүлж идсэн бүхнийг ходоод багтаахын тулд яг л шаар шиг тэлж томордог. 

2.Хихрүүлж, хийгээр дүүрсэн юм шиг мэдрэмж төрнө. Хоол идэж зажлах бүрт агаар бидний ходоод гэдсэнд давхар орж байдаг бөгөөд тэр хий нь ходоод гэдсэнд илүү их зай эзэлж гэдэм цүдийдэг. Хэхрүүлэх нь хэт их идсэний муу нөлөө бөгөөд ямар нэгэн байдлаар гадагшлахын тулд амаар дамждаг байна.

3.Цээж хорсож эхлэх. Их идсэн үед тэр бүх хоолыг ходоод хоол боловсруулахын тулд илүү их хүчил ялгаруулдаг. Удаан шингэдэг хоолыг шингээхийн тулд ялгарах хэт их хүчил цээж хорсгодог байна.

4.Илүүдэл илчлэг хуримтлагдана. Хоол боловсруулах эрхтэн тогтолцоогоор дамжуулж эд эсүүд өөрт хэрэгтэй шим тэжээлээ авч илүүдэл илчлэгийг өөртөө өөх болгон хадгалдаг.

5.Бие организм илүү их ажиллана. Ингэснээр биед элдэв өвчин үүсэх нөхцөл бүрддэг байна.

6.Ядарсан мэдрэмж төрж, нойр хүрнэ. Нойр булчирхайнаас инсулин ялгарч бусад гормонд нөлөөлөх ба мелатонин, серотонин гэх тайвшруулагч гормонууд ялгарч нойр хүрэх, ядрах мэдрэмж төрүүлдэг.


Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ