Уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээнд 660 хүүхэд оролцож байна
2019 оны 4 сарын 26
Уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээнд 660 хүүхэд оролцож байна
“Буянт Ухаа” спортын ордонд яг одоо нийслэлийн шилдэг 22 цэцэрлэгийн 660 багачуудын Уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээний үзүүлэх тоглолт эхлэх  гэж байна. 

Цэцэрлэгийн хүүхдүүдийн Уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээнийг 1970 оноос хойш тасралтгүй 49 дэх жилдээ зохион байгуулж байгаа юм. Энэ тэмцээн нь цэцэрлэгийн хүүхдүүдэд бие бялдрын болон гоо зүйн хүмүүжил олгодог чухал ач холбогдолтой бөгөөд жилээс жилд тэмцээнд оролцож буй цэцэрлэгийн тоо, хүүхдүүдийн дасгалын зохиомж, ур чадварын түвшин болон багш нарын ур чадвар, туршлага өсөн нэмэгдэж буй.

Нийслэлийн Цэцэрлэгийн хүүхдүүдийн Уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн нь 2 үе шаттай зохион байгуулагддаг ба эхний шалгаруулалт энэ сарын 21 хүртэл явагдсан бөгөөд хоёр дахь шат буюу нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд 9 дүүргийн 22 цэцэрлэгийн 660 хүүхэд, багачууд өнөөдөр ур чадвар, авьяасаа сорин өрсөлдөж байна.

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ