Бяцхан соробанчин Д.Үйлстөгөлдөр Японы Ибараки мужийн аварга болов
2019 оны 5 сарын 8
Бяцхан соробанчин Д.Үйлстөгөлдөр Японы Ибараки мужийн аварга болов
Оюун ухааны спорт болох соробангаар Монгол хүүхдүүд амжилттай суралцан, соробангийн эх орон Японы хүүхдүүдтэй өрсөлдөх хэмжээнд хүрээд байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд Японд болж буй уралдаан тэмцээнд амжилттай оролцдог болжээ. 

Энэ сарын 6-нд Цүкүба хотноо болсон Монголын соробангийн холбооны дэргэдэх МОНГОЛ СОРОБАН сургалтын төвийн 6-13 насны 22 сурагч Япон улсын Ибараки мужийн соробангийн аварга шалгаруулах 34 дүгээр тэмцээнд амжилттай оролцоод ирлээ. Ибараки муж нь 3 сая хүн амтай бөгөөд оюун ухааны спорт болох соробангаар хичээллэгч хүүхдүүд нь Япондоо дээгүүр ордог юм байна. Энэхүү Ибараки мужийн соробангийн тэмцээнд МОНГОЛ СОРОБАН төвийн хүүхдүүд сүүлийн жилүүдэд тасралтгүй оролцож байгаа бөгөөд энэ жилийн тэмцээнд 6 насны ангилалд 22 хүүхэд оролцосноос 2-р ангиас доош насны ангилалд 6 настай Д.Үйлстөгөлдөр түрүүлж алтан медаль хүртжээ. 

Мөн түүнчлэн өөр өөрийн насны ангилалд:   

-2-р байрт Э.Энэрлэн, Т.Тулга, Г.Чинзориг, А.Ану, Э.Ану-Үжин 

-3-р байрт Г.Нандин-Эрдэнэ, В.Анужин, Б.Анужин, С.Сийлэг, Ш.Урангоо, Б.Энх-Үржин нар тус тус шалгарсан байна. 

Энэ тэмцээнд амжилттай оролцсон болон МОНГОЛ СОРОБАН төвийн тэргүүний сурагчдаас бүрдсэн баг 7-р сарын 30-нд Токио хотноо болох Бүх Японы соробангийн аварга шалгаруулах 38-р тэмцээнд оролцох юм байна. Одоогоор Японы соробангийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол хүүхэд хараахан медаль авч чадаагүй байгаа бөгөөд МОНГОЛ СОРОБАН сургалтын төв Японы аваргаас медальтан төрүүлэх зорилготой ажиллаж байгаа ажээ.
МОНГОЛ СОРОБАН сургалтын төвийн сурагчдын соробангийн чадварын түвшин Япон хүүхдүүдийнхэд ойртож байгаа бөгөөд жил бүр 2-3 удаа болдог Соробангийн уран чадварын түвшин тогтоох Улсын шалгалтаар соробангийн тамирчдын түвшинг тогтоодог юм байна. Өнөөдрийн байдлаар Япон стандартын шалгуураар 10 гаруй хүүхэд ДАН зэрэглэлд хүрээд байгаагаас Б.Баярбаясгалан 9 дүгээр ДАН, Э.Ану-Үжин 6 дугаар ДАН-гийн болзол хангаад байгаа юм байна.

Эх сурвалж http://www.info.mn
Бяцхан соробанчин Д.Үйлстөгөлдөр Японы Ибараки мужийн аварга болов
Бяцхан соробанчин Д.Үйлстөгөлдөр Японы Ибараки мужийн аварга болов
Бяцхан соробанчин Д.Үйлстөгөлдөр Японы Ибараки мужийн аварга болов
Бяцхан соробанчин Д.Үйлстөгөлдөр Японы Ибараки мужийн аварга болов
Бяцхан соробанчин Д.Үйлстөгөлдөр Японы Ибараки мужийн аварга болов
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ