“Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбоо”-ны Ерөнхийлөгчөөр Ц.Батбаатар сонгогдлоо
2019 оны 5 сарын 13
“Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбоо”-ны Ерөнхийлөгчөөр Ц.Батбаатар сонгогдлоо
“Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбоо”холбооны III-р их хурал 05-р сарын 12-нд болж, тэргүүлэгчээ сонголоо. Уг хуралд оролцсон нийт төлөөлөгчдийн саналаар Ц.Батбаатарыг Ерөнхийлөгчөөр сонгосон байна. Ц.Батбаатар МГЗНХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бөгөөд тус холбоог үүсгэн байгуулагчдын нэг юм.

Мэргэжлийн гэрэл зурагчид гэдэг  зураг дарахын тулд хорхойсч, гэрэл сvvдрээ тохируулахын тулд хараагаа хурцлан тогтоож, техниктэйгээ  харилцан зохицсон тийм хүнийг хэлэх биз ээ.  Түүнээс бус зургийн аппарат барьсан хvн бvрийг гэрэл зурагчин гэх нь өрөөсгөл ойлголт.  Амьдралын торгон агшны дvр зургийг цаг хугацааг зогсоосон мэт хадгалан vлдэж, хамгийн энгийн зvйлийг хvртэл зөв өнцгөөс нь зөв vед авснаараа жинхэнэ урлагийн бvтээл болгож чаддаг байх хэрэгтэй. Чухам тийм хүний нэг нь Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Ц.Батбаатарыг хэмээн гэрэл зурагчид хэлж байна.
Мөн Ц.Батбаатарын хувьд Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн, INET.MN сайтын захирал юм.
МГЗНХ-ны тэргүүнээр сонгогдсон Ц.Батбаатар Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо нийт гишүүдийнхээ өмнөөс баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.

Эх сурвалж http://www.info.mn
“Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбоо”-ны Ерөнхийлөгчөөр Ц.Батбаатар сонгогдлоо
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ