Финтекийн ирээдүй: Frontier Fintech Summit 2019
2019 оны 5 сарын 13
Финтекийн ирээдүй: Frontier Fintech Summit 2019
Олон улсын “Frontier Fintech Summit 2019” арга хэмжээг Улаанбаатар хотноо анх удаа Гадаад Харилцааны Яам, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын финтекийн холбоо хамтран “Хөгжиж буй зах зээл дэх финтекийн инноваци” сэдвийн дор тавдугаар сарын 9-11-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Энэ арга хэмжээний үеэр сонирхогч талууд, оролцогчид, дэлхий дахинаа хурдацтай хөгжиж байгаа санхүүгийн технологийн өнөөгийн байдал болон манай оронд хэрхэн хөгжиж буй талаар, финтекийг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлуудын тухай хэлэлцүүлэг өрнүүлж, мэдээлэл солилцох юм. Арга хэмжээ гурван өдөр үргэлжлэх бөгөөд тавдугаар сарын 9-нд “Frontier fintech Hackathon”, 10-нд ГХЯ-нд “Frontier Fintech Summit - Policy & Regulation” дугуй ширээний хэлэлцүүлэг, 11-нд Шангрила зочид буудлын хурлын танхимд “Frontier Fintech Summit” арга хэмжээ болох юм.

Чуулганд финтекийн салбарт дэлхийд тэргүүлж яваа энтрепренерүүд, Монголын бизнесийн манлайлагчид, бодлого тодорхойлогчид, чадварлаг мэргэжилтнүүд, хөрөнгө оруулагчид оролцож финтекийн хөгжил, сайн жишээ, асуудлын шийдлүүдийг хэлэлцэн, хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлэх юм. Тухайлбал, тус хуралд урилгаар Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын конгрессын гишүүн Дэвид Сорэс, Хонг Конгийн “Инпут Аутпут” компанийн гүйцэтгэх захирал Чарлез Хоскинсон, БНСУ-аас “Трасс Чейн Koрea” компанийн гүйцэтгэх захирал Хан Санг Вү зэрэг зочид төлөөлөгчид оролцож байна.

Өнөөдөр ГХЯ-нд болсон “Frontier Fintech Summit- Policy & Regulation” дугуй ширээний хэлэлцүүлгийн нээлтэд СЗХ-ны дарга, доктор  С.Даваасүрэн оролцон үг хэлж, эхний хэлэлцүүлгийг удирдан явуулж, оролцогчидтой санал бодлоо солилцлоо. “Цахим эдийн засгийн зохицуулалт, мэдээлэл технологийн холбоо” сэдвийн хүрээнд ярилцахад СЗХ-ны Судалгаа эрсдлийн шинжилгээний хэлтсийн дарга Н.Хүдэрчулуун оролцов. Мөн СЗХ-ны Хяналт шалгалтын газрын реферэнт Х.Билгүүн “Эрсдлийг удирдах ба комплаенс” сэдвийн хүрээнд оролцон санал бодлоо хуваалцаж байна.

Арга хэмжээнд төрийн байгууллагуудын төлөөлөл хүрэлцэн ирж, энэ салбарт ямар бодлого, зохицуулалтын орчин дутагдаж байгаа талаар хэлэлцэж, шаардлагатай хууль тогтоомж, зохицуулалтын талаар байр сууриа илэрхийлэн хамтарч ажиллах юм.

Эх сурвалж http://www.info.mn
Финтекийн ирээдүй: Frontier Fintech Summit 2019
Финтекийн ирээдүй: Frontier Fintech Summit 2019
Финтекийн ирээдүй: Frontier Fintech Summit 2019
Финтекийн ирээдүй: Frontier Fintech Summit 2019
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ