Хятад-Монголын яармагийн үзэсгэлэнгийн төвийг байгуулж байна
2019 оны 5 сарын 13
Хятад-Монголын яармагийн үзэсгэлэнгийн төвийг байгуулж байна
Хятад-Монголын яармагийн үзэсгэлэнгийн төвийн барилгын ажил хэвийн үргэлжилж байна.

Урьдчилан тооцоолсноор уг барилгын гол бүтцийг ирэх сар барьж дуусгах аж. 2.555 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа бөгөөд нийт 76.26 га талбай эзлэхээс барилгын талбай нь 202.7 мянган квадрат метр аж.

Тус төв нь Хөх талын зүүн өмнө хэсэг буюу Овоо тосгоны хуучин буурин дээр босно. Дотроо олон төрөлт үзэсгэлэнгийн төв, хурлын өрөө, олон улсын зочид буудал болон иж бүрэн үйлчилгээний тасаг зэрэг өрөө танхимтай ба томоохон хэмжээний үзэсгэлэн, ТВ шоу, хэвлэлийн бага хурал зэргийг зохион байгуулах аж.


Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ