“Эмэгтэйчүүдийн ертөнц”-ийн цорын ганц эр
2019 оны 5 сарын 14
“Эмэгтэйчүүдийн ертөнц”-ийн цорын ганц эр
Энэ хүнийг Ван Гуобинь гэнэ. Тэрбээр Хайнань мужийн Саньяа хотын Эх хүүхдийн эрүүл мэндийн эмнэлгийн мэс заслын цорын ганц эртэй сувилагч.

Ван Гуобинь 2013 оны 06-р сард сувилагч мэргэжил эзэмшин төгсчээ. Харин 2016 оны 03-р сараас Саньяа хотын Эх хүүхдийн эрүүл мэндийн эмнэлэгт ажиллах болсон байна. Эмнэлгийнхээ цорын ганц эрэгтэй сувилагчийн хувьд хүч тэнхээ, тэсвэр хатуужил шаардсан бүх л хүнд хэцүү үүргийг тэрээр хүлээдэг.

Ван Гуобинь:

- Урьд нь “Цорын ганц” гэдэг үг намайг цухалдуулдаг байсан. Одоо бол харин ч бахархалтай санагддаг. Тиймээс ч эрэгтэй сувилагч нарыг энэ том гэр бүлд маань нэгдээсэй гэж хүсч байна. “Би нийгэм хөгжихийн хэрээр энэ мэргэжлийн ач тусыг хүмүүс илүү сайн ойлгож, эрэгтэй сувилагчдын ажиллах цар хүрээ, ажлын байр илүү нэмэгдэнэ гэдэгт итгэдэг. Мөн олон олон эрчүүд сувилагчийн мэргэжил эзэмшээсэй гэж хүсч байна гэжээ.

Эх сурвалж: Синьхуа аенетлаг

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ