Дулааны шугам тоноглолд хийх засварын үеэр халуун ус хязгаарлах хуваарь
2019 оны 5 сарын 15
Дулааны шугам тоноглолд хийх засварын үеэр халуун ус хязгаарлах хуваарь
Жил бүрийн 5 дугаар сарын 15-ны өдөр хэрэглэгчийн дулааныг зогсоож дулаан хангамжийн шугам тоноглолын засварын ажлын эхлүүлдэг ч “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн зүгээс гадна агаар хүйтэрсэнтэй холбогдуулан хэрэглэгчийн халаалтыг хаах хугацааг 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл сунгасан байна. 

Хэрэглэгчдийн дулааныг сунгасантай уялдан 2019 оны дулаан хангамжийн шугам тоноглолд хийх зуны засварыг 5 дугаар сарын 16-наас эхлэхээр болжээ. Засварын үеэр доорх хуваарийн дагуу хэрэглээний халуун усыг хязгаарлах аж.

Гадна агаар хүйтэрсэнтэй холбогдуулан хэрэглэгчдээс дулаанаа үргэлжлүүлэн авах хүсэлтүүд ирсэн тул халаалтын хугацааг сунгасан бөгөөд цаашид ч хэрэглэгчид /засварт зогссоноос бусад/ хүссэн үедээ дулаанаа тоолуураар үргэлжлүүлэн авах боломжууд нээлттэй гэлээ.

2019 оны Нягтын туршилт хийж засварт орох шугам тоноглолын хуваарийг ЭНД дарж харна уу.

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ