САЙХАН МЭДЭЭ: A Cool хорт хавдартай нэг хүүхдийн эмчилгээний бүх зардлыг турк эмнэлгээс гаргуулахаар болжээ
2019 оны 5 сарын 15
САЙХАН МЭДЭЭ: A Cool хорт хавдартай нэг хүүхдийн эмчилгээний бүх зардлыг турк эмнэлгээс гаргуулахаар болжээ
Дуучин A Cool –ийн санаачлан зохион байгуулж буй хорт хавдартай хүүхдүүдэд туслах Итгэл-Хайранд сайн үйлсийн аянд төрийн түшээдээс эхлээд гадаад улсын алдар хүндтэй эмнэлгүүд дэмжин оролцож, цар хүрээгээ тэлэн үргэлжилсээр байна. Тухайлбал өчигдөр УИХ гишүүн Х.Нямбаатар 3 сарын цалингаа хандивлаж, төрийн ордонд хэлэлцүүлэг зохиосон байгуулсан юм. Тэгвэл өнөөдөр Турк улсын алдарт Liv Hospital International эмнэлэг Итгэл-Хайранд аяны хүрээнд хорт хавдартай  нэг хүүхдийн эмчилгээний бүх зардлыг асран хамгаалагчийн зардалтай нь хамт 100%  гаргахаар болжээ. Монголын мянга мянган хүүхдүүдийн нэрийн өмнөөс тус эмнэлэгт талархал илэрхийлье.  Энэхүү аяныг дэмжиж, хамтран ажиллаж буй  Chinburen Jigjidsuren захиралтай Хавдар судлалын үндэсний төв-ийн хамт олонд мөн талархал илэрхийлье.

Эх сурвалж http://www.info.mn
САЙХАН МЭДЭЭ: A Cool хорт хавдартай нэг хүүхдийн эмчилгээний бүх зардлыг турк эмнэлгээс гаргуулахаар болжээ
САЙХАН МЭДЭЭ: A Cool хорт хавдартай нэг хүүхдийн эмчилгээний бүх зардлыг турк эмнэлгээс гаргуулахаар болжээ
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ