“Залхуу”-г даван туулах амархан
2019 оны 5 сарын 15
“Залхуу”-г даван туулах амархан
Ямар нэгэн зүйл хийх ёстой ч түүнийгээ хийхээс нэг л зайлаад залхуурч суух тохиолдол бий. “Залхуу”-г хэрхэн даван туулах вэ?

Сэтгэлийн хүч чиний хөдөлгөөнөөс. Энэ нь чи ямар нэг зүйл хийхээс залхуу хүрээд байвал өөрийгөө зоригжуулах ямар нэгэн үгийг өөртөө хэл. Жишээ нь “би чадна” гэх мэт. Гэхдээ энэ үгийг чи зүгээр л хэлэх биш, харин өөрийгөө зоригжуулахаар зоригтой хүчтэй, чанга дуугаар хэлэхэд чамд маш их эрч хүч өгөх болно.

Ямар нэгэн сайхан зүйлийн талаар бод. Ямар нэгэн баяртай зүйлийн талаар бод. Урьд нь ямар нэг бодсон зүйлээ хийж дуусгаад ямар амжилтад хүрч байсан үеэ дурсан, тархи толгойгоо сэргээ.

Хийх гэж байгаа зүйлээ хийсэн хэмээн төсөөл. Энэ нь чи хийх гэж байгаа зүйлээ амжилттай хийснээр өөрийгөө төсөөлж ургуулан бод.

Хэн нэгний амжилтад хүрсэн түүхийг цаг зав гаргаж байнга унш. Тэр хүний амжилтад бага зэрэг атаархаж өөрийгөө түүнтэй харьцуулж бодон эхэлдэг ба чамд бас амжилтад хүрэх арга зам байгаагаа мэдрэх болно.

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ