Татварын багц хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээж авах боломжгүй гэв
2019 оны 5 сарын 20
Татварын багц хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээж авах боломжгүй гэв
МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцсэн асуудлынхаа талаар мэдээлэл хийлээ.  Тодруулбал, Өнгөрсөн онд УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Оюутолгойн төслийн гэрээний хэрэгжилтийг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг сонсож, Татварын багц хуулийн төсөлд бүхэлд нь хориг тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэх хэлэлцэж шийдвэрлэжээ. 

Мэдээллийн эхэнд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, "УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцсэн Татварын багц хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээн авах эсэхийг хэлэлцэж, бүлгийн гишүүдийн 100 хувийн саналаар хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзсэн.  Мөн "Оюутолгой"-н гэрээний хэрэгжилтийг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг сонсож, сайн ажилласан байна гэж дүгнээл Эдийн засгийн байнгын хороо болон нэгдсэн чуулганаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн" гэв.

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ