Байж боломгүй хязгаарыг давна
2019 оны 5 сарын 20
Байж боломгүй хязгаарыг давна
Балгасан дээрээ зориг ороод
Бардамхан загнаж цээжээ дэлдэнэ
Баларсан дээрээ улам нэмээд
Байж боломгүй хязгаарыг давна

Согтуу ирэхээсээ чи ичдэггүй
Солгойхон ухаан чинь орж гарна
Сонсож суухаасаа би залхдаггүй
Соривтсон сэтгэл минь чинэж өвдөнө

Буруутай бүхнийг чинь хаацайлан өмгөөлж
Буурлын өмнө үггүй боллоо
Буртагтай үйлийг чинь эерэхийг сүслэж
Бурханы өмнө гуйлгачин боллоо

Тэнгэрийн доор тооно өргөлцөж
Тэнхээгээ барагдтал чиний төлөө явлаа
Тэвчишгүй үгийг чинь би уучлах ч
Тэнэгхэн алдааг чинь амьдрал уучлахгүй ээ

Сэрэхэд чинь би байхгүй
Сэхээрэхэд чинь залуу нас байхгүй
Уйлахад чинь хань байхгүй
Ухаарахад чинь элэг бүтэн байхгүй ээ
Б.МӨНХ-ОРГИЛ хуудаснаас
2019.05.09-нд 
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ