Өнөөдөр болох үйл явдлууд
2019 оны 5 сарын 21
Өнөөдөр болох үйл явдлууд
Өнөөдөр болох үйл явдлууд:

10.00 цагт НМХГ-аас төрийн болон төрийн бус өмчийн сургуулийн өмнөх боловсролын байгууллага, цэцэрлэгүүдэд хийсэн хяналт шалгалтын талаар өөрийн байрандаа мэдээлнэ. Утас 91887887

10.00 цагт НЗДТГ-т НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан болно. Утас: 70119921, 86863998

11.00 цагт Тээврийн цагдаагийн албанаас “Бяцхан зорчигч” аян өрнүүлэх болон Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулах талаар өөрийн байрандаа мэдээлнэ. Утас: 99091210

11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д иргэн н.Энхзул зүрхний дөрвөлсөн гажигтай зургаан сартай хүүхдээ эмчлүүлэх хандивын аян өрнүүлэх талаар мэдээлнэ.

11.30 цагт Монголын театрын музейд “Монгол уртын дуу, лимбэдэх уламжлалт арга, битүү амьсгааг өвлүүлэн уламжлуулах, тогтворжуулах нь (2019-2021)” төслийн нээлт болно.

15.00 цагт МУИС-ийн хичээлийн I байранд Монгол судлалын нэрт эрдэмтэн, Пенсильваны их сургуулийн профессор Кристофер Этвудэд Хүндэт доктор цол олгоно. Утас: 99002019

Төрийн ордонд

09.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.

10.00 цагт “Г” танхимд С.Зоригийг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий түр хороо хуралдана.

10.00 цагт Нутгийн удирдлагын танхимд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хурал болно. Утас: 80027744

11.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

12.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Цахим бодлогын түр хороо хуралдана.

14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ