Өнөөдөр болох үйл явдлууд
2019 оны 5 сарын 22
Өнөөдөр болох үйл явдлууд
Өнөөдөр болох үйл явдлууд:

09.30 цагт Үндэсний статистикийн хороонд “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилтын хяналтад жендэрийн статистикийг гаргах, ашиглах нь” сургалт, семинар болно.

09.30 цагт Цус сэлбэлт, судлалын үндэсний төвд “Зоонозын өвчний тархалт, оношилгооны орчин үеийн аргууд болон биохамгааллын асуудлууд” олон улсын хурал болно. Утас: 88106649

11.00 цагт Сүхбаатарын талбайд Тээврийн цагдаагийн албаны Нээлттэй хаалганы өдөрлөг болно.

11.00 цагт Үндэсний төв номын санд Ерөнхийлөгч асан Намбарын Энхбаярын орчуулсан “СОХРЫН ОРОН” номын нээлт болно.

11.30 цагт ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвд цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагаас "Аюулгүй ажлын байр" нэгдсэн хяналт, шалгалтын талаар мэдээлнэ.

13.30 цагт “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн II шатыг хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслол болно. Утас: 88054040

Төрийн ордонд

09.00 цагт “Гэр бүл, хүүхдэд ээлтэй эрх зүйн орчныг бүрдүүлье” сэдэвт Үндэсний зөвлөгөөн болно.

09.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.

10.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Өргөдлийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаан болно.

11.00 цагт Төрийн ордны "Г" танхимд Ардчилсан нам, УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс цаг үеийн асуудлаар мэдээлнэ. Утас: 88989878

12.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

15.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

“Үндэсний мэдээллийн төв”-д

12.00 цагт Иргэн Ш.Золжаргал хилсээр гэмт хэрэгт гүтгэгдэж амь эрсэдсэн хүүгийнхээ талаар мэдээлнэ.

12.30 цагт “Дарханы төлөө” ТББ-аас цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

13.00 цагт Монгол Улсад ажиллаж буй БНХАУ-ын компаниуд татвараа нуун дарагдуулж, хууль зөрчиж байгаа талаар иргэдийн төлөөлөл мэдээлнэ.

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ