Яагаад би ингэж боддоггүй байсан юм бол оо
2019 оны 5 сарын 22
Яагаад би ингэж боддоггүй байсан юм бол оо
Tegshe Turmunh хуудаснаас

Миний өмнөх төсөөллөөр бол сүлжээчин хүн гэдэг нь хүнд хэрэггүй бараа зардаг, хүн хүнийг элсүүлэх ажил хийдэг. Харин сүлжээний бизнес гэдэг нь хүмүүсийн итгэл дээр тоглолт хийн, зах зээл дээрх бэлэн мөнгөний эргэлтийг огцом татаж, мөнгө угаагаад гардаг тийм л зүйл гэж ойлгодог байлаа. Манайд би л мэдэхгүй байсан болохоос хадгаламж зээлийн хоршоо, Жи тайм, Стэнфорд гээд олон мянган хүнийг хохироосон сүлжээнүүд яваад өнгөрсөн юм байна лээ. 
За тэгвэл өнгөрсөн хугацаанд миний суралцсан MLM-network marketing гэдэг зүйл юу байв аа. Миний олж мэдснээр,

1. Шинэ мэргэжил. Миний хувьд Борлуулалт маркетингийн цоо шинэ чиглэлийг суралцаж, суралцангаа ажиллаж туршлага сууж байна. Жишээлбэл Дэлхийн нийтийн сүүлийн үеийн бизнесийн чиг хандлага, борлуулалт маркетингийн төлөвлөлт хийх, баг командын зохион байгуулалтыг удирдах арга зүй, бизнест баримтлах ёс зүй, бизнесийн үндэс суурийг хэрхэн бат бөх тавих, байгууллагын соёлыг хэрхэн бий болгох, хэрхэн тогтвортой авч явах, бизнесийн өсөлт бууралтыг хянах, бизнес эрхлэгчийн сэтгэл зүй гэх зэргээр тоочоод барахгүй олон зүйлийг суралцаж байна.

2. Хувь хүний хөгжил. Намагтаа амьдарч байгаа мэлхийний бүх юм нь бэлэн байдаг болохоор шинэ нуур руу явахад юу эс хэрэг болох вэ. Наад зах нь цаг барьж сурах, төлөвлөж сурах, хүсээгүй байсан ч хөгжих үүднээс ном унших, 7 хоногт 3-4 удаа сургалтанд суух, тэрийгээ өөриймшүүлэх, бусдад заах, олны өмнө илтгэх, санал сэтгэгдлээ хуваалцах гэх мэт. Үүнээс гадна бусдыг ойлгох, танихгүй нэгнийг хайрлах, хүлээн зөвшөөрөх, хүлээн зөвшөөрөгдөх, буулт хийх, дайчин чанараа зүлгэх, сэтгэлзүйгээ тогтвортой байлгах зэргээр хувь хүнийхээ сул талуудаа хөгжүүлж, давуу талуудаа өнгөлж сууна.

3. Орлого олох. Яг үнэндээ одоохондоо санаандаа хүртэлх дүнг олж хараахан эхлээгүй байна. Ямартаа ч 2 сая дөхсөн цалин авч байгаа нь миний зорьж ирсэн дүн бол биш. Сүүлд ажиллаж байсан байгууллага минь миний цалинг 1 ч төгрөгөөр өсгөөгүй 6 жил болсон байдаг юм. Авч байсан цалингийн дүн нь боломжийн байсан ч үнэндээ инфляцийн өөрчлөлт, амжиргааны зардлуудын нэмэгдлийг тооцож үзвэл өөр шүү дээ. Харин одоо би цалингаа хүссэнээрээ өсгөх боломжтой. Жилийн цалингийн фондод тусгагдаагүй гэх шалтаг сонсохгүй. Зүгээр л хийж чадвал авч болно. Үлгэрийн юм шиг цалин гэж хаана ч байхгүй. Харин хийж чадвал хүссэнээ хязгаарлалтгүйгээр авч болно. Миний зорилго 2 жилдээ сарын 10 сая төгрөгний цалинд хүрэх.

4. Карьер хөгжил. Ихэнх нь намайг мэдэж байгаа байх. Хувийн компаниа байгуулж захирал болоогүй бол миний хувьд карьерын хөгжил маань менежерээр дуусах байсныг. Над шиг сэтгүүлч мэргэжилтэй хүн харилцаа холбооны салбарт менежерээс дээш карьер ахих шанс бага. Тийм ч болохоор би салбараа орхиж цоо шинэ салбар руу хүч үзэхээр орсон. Үнэндээ 18 жилийн өмнөх шигээ юу ч мэдэхгүйгээс эхлүүлж байгаа ч карьерын төлөвлөгөө маш тодорхой болсон. 

5. Пассив орлого. Миний найзуудын ихэнх нь 35-45 насныхан байгаа. 10-20 жилийн дараа тэтгэвэрт гарлаа. Тэтгэвэр ихэнх хүмүүсийн хувьд 500 мянга орчмоор тогтоогдоно. За тэр үед би юу хийх вэ. Байраа хүүхдүүддээ өгөөд гэр хороолол руу явж амьдрах уу, тэтгэврийнхээ зээлээр зарим томоохон зардлуудаа болгох уу. Хүүхдээсээ мөнгө харсан хөгшин болох ойрхон байна. Үнэндээ олж байгаа хэдээсээ хуримтлуулаад хүссэнээ авчих боломж байхгүй л байгаа шүү дээ. Их хэмжээний хөрөнгө оруулалт хийж чадах бол ашигтай байрлалтай, сайн чанартай баригдсан обьект худалдаад авчихвал яваандаа пассив орлоготой болох шанс миний хувьд хамгийн ойрхон санагдаж байлаа. Гэхдээ өөрсдөө бүхнийг бий болгосон, байр машинаа банкны зээлээр авсан хүмүүст хангалттай хуримтлал үүсгэж чадаагүй болохоор пассив орлого одоохондоо худлаа зүйл. Одоо эрхэлж байгаа бизнесээсээ харсан бас нэг зүйл бол хамгийн бага хугацаанд пассив орлоготой болох боломж. Яг үнэндээ надад байсан олон хувилбаруудаас хамгийн ойрхон санагдсан нь энэ гээд ойлгочиход болно.
Гээд л яриад байвал зөндөө асуудал байна. Хүн мэдлэггүйгээсээ болоод буруугаар ойлгоод яваад байдаг учир магадгүй над шиг буруу зөрүү ойлгож явсан бол тэрийгээ залруулж ойлгоорой.

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ