Бриджит Бардо: Тоглосон кинонуудаа үзэхээр сэтгэл минь хоосрох шиг болох юм
2019 оны 5 сарын 22
Бриджит Бардо: Тоглосон кинонуудаа үзэхээр сэтгэл минь хоосрох шиг болох юм
Америкт Мэрилин Монро секс билэг тэмдэг болж байсантай адил Бриджит Бардо 50 оны европын секс билэг тэмдэг болж байлаа. Уламжлал ёс зүйн зурвасыг арилгаж дур зоргоороо амьдрах эрх чөлөөг тунхаглаж эрчүүдийн хүслэн болж байсан гоо үзэсгэлэнт бүсгүй маань тэр үеийн шүтээн байсан юм. 
Харин өнөөдөр хөгширсөн гоо бүсгүй маань өнгөрүүлсэн амьдралдаа харамсан суугаа аж. Тэрээр “Өөрийнхөө тоглосон хуучин кинонуудаа үзэхэд сэтгэл минь хоосрох шиг болох юм. Би ямар ч хөнгөн хийсвэр байсан юм бэ? Би ямар ч үзэсгэлэнтэй байсан юм бэ? Би үргэлж залуугаараа байх юм шиг, үргэлж гоо үзэсгэлэнтэй байх юм шиг, үргэлж эрчүүдийн анхаарлын төвд байх юм шиг өөрийгөө төсөөлдөг байжээ. Гэр бүл гэдэг бол хүний аз жаргалын дээд гэдгийг би одоо л ухаарч байна. Эр нөхөртэйгээ үр хүүхдүүдээ дагуулаад явж байгаа хүмүүсийг харахаараа ( би яагаад ийм жаргал эдлэх эрхгүй юм бол? ) хэмээн би өөрөөсөө асуудаг болсон. Лалын шашинт улс орнуудад явж байхдаа тэдний нүүр царайгаа ил харагдуулах эрхгүй эхнэрүүдийг нь харахад тэдэнд ямар ч эрх чөлөө байхгүй мэт харагдах боловч эр нөхрүүд нь тэднийгээ үнэтэй дэлгүүрүүдээр дагуулан явж, хайрлан хүндэлж байгааг нь харж байхдаа мөн хабиби хэмээн тэднийгээ энхрийлэн дуудаж байхын нь сонсож байхдаа (хабиби гэдэг нь хонгор минь, хайрт минь гэсэн утгатай үг бололтой) надад дурсамж дүүрэн гуниг төрдөг болсон билээ. 
Би ч хэзээ ч хэний ч эрхшээлд байж үзээгүй мөн би хэзээч хэнийг ч тэгтлээ хайрлаж үзээгүй. Энэ болгоны үр төлөөсөнд би өнөөдөр нохой муур хоёртой л хамт амьдарч байна даа” хэмээн урьдын үзэсгэлэнт бүсгүй сэтгүүлчдэд харуусал дүүрэн ярилцлага өгсөн байна.

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ