Энэ өдөр дэлхийн түүхэнд
2019 оны 5 сарын 23
Энэ өдөр дэлхийн түүхэнд
Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

-Өнөөдөр бол Яст мэлхийн эрхийг хамгаалах олон улсын өдөр.

-2006 онд Аляскийн Cleveland галт уул дэлбэрчээ.

-1995 онд Жава гадаад хэлний программын эхний хувилбар гарчээ.

-2009 онд БНСУ-ын 9 дэх ерөнхийлөгч агсан Roh Moo hyun 30 метрийн өндөртэй Бонгха хаднаас үсэрч амиа хорложээ.

Ну Мү Хён нь 2009 оны 5 дугаар сарын 23-ны үүрээр гэрийнхээ хойд талын Бунхуа уул руу бие хамгаалагчийн хамтаар гарах үедээ тодорхой бус шалтгааны улмаас хүнд шархдан нас нөгчсөн билээ. Янсан хотын Пүсан дээд сургуулийн харъяа эмнэлгийн дарга 23-ны өдрийн үдээс өмнө албан ёсоор нас нөгчсөнийг зарласан бөгөөд гадны нөлөөний улмаас тархиндаа хүнд гэмтэл авсан нь үхлийн шалтгаан болсон гэж тодорхойлсон байдаг. Ууланд хамт гарсан төрийн ордны хамгаалагч болох И Бён Чүнийн өгсөн мэдүүлгийн дагуу цагдаа нар хэрэг гарахаас өмнө Бунхуа уулын Бүони /шар шувуу гэсэн утгатай/ хадан дээрээс үсрэн амиа хорлосон гэж үзсэн байна. Гэсэн хэдий ч бие хамгаалагчаас дахин давтан мэдүүлэг аван, хамгаалагчдын хоорондоо утсаар ярьсан яриа зэргийг илрүүлэн, шинэ учиг олдоход Кённам аймгийн цагдаагийн газрын дарга И Үн Ү “ойролцоох хийд рүү бие хамгаалагчаа зараалд явуулан, ганцаараа байх үедээ уулан дээрээс үсэрсэн” хэмээн ярьсан байдаг.

Тэрээр 2009 оны 5 сарын 23-ны өглөө гэрийнхээ ард байх 30 метр өндөр хаднаас үсэрч амиа хорлосон. Тархиндаа хүнд гэмтэл авсан түүнийг орон нутгийн цагаар 8:15-д Бусан хотын ойролцоох эмнэлэгт аваачсан бөгөөд 9:30-д нас барсан болохыг нь зарлав. Но Мү-Хёны хувийн компьютерт нь хангыл файлаар “Надаас болж олон хүмүүс ихээхэн зовлон амссан билээ” гэсэн нэрээр гэрээслэл хадгалагдсан байжээ. 

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ