Сэлэнгэ аймаг дахь Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж байна
2019 оны 5 сарын 23
Сэлэнгэ аймаг дахь Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж байна
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуулийн хэрэгжилтийг үнэлэх хяналт шалгалтыг 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Боловсрол, соёл урлагийн газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, мөн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар зэрэг 10 гаруй байгууллагад явуулж байна.

Шалгалтыг аймаг, сумдын холбогдох төрийн байгууллагуудад хийх бөгөөд хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах, төрийн үйлчилгээ, хөдөлмөрийн харилцаан дахь жендэрийн тэгш бус байдал, ялгаварлан гадуурхалт, ажлын байран дахь бэлгийн дарамт зэрэг хүний эрхийн зөрчигдөж байгаа эсэхийг тогтоож шаардлагатай арга хэмжээ авах юм.

Хүний эрхийн Үндэсний Комисс уг ажиллагааг НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн санхүүжилтээр Төрийн албаны зөвлөлөөс 2018-2021 онд хэрэгжүүлж буй " Монгол Улсад мэргэжлийн , иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь " төслийн " Төрийн захиргаан дахь жендэрийн тэгш байдлыг дээшлүүлэх " 3 дахь үр дүнгийн ажлын хүрээнд хариуцан гүйцэтгэж, хамтран ажиллаж байна.

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ