Энэ өдөр дэлхийн түүхэнд
2019 оны 5 сарын 24
Энэ өдөр дэлхийн түүхэнд
Энэ өдөр дэлхийн түүхэнд:

-Өнөөдөр бол Дэлхийн эх орончдын өдөр.

-Мөн өнөөдөр Канад улсын Ялалтын баяр тохиож буй.

-1830 онд Америкийн алдарт "Бяцхан хургатай Мари" бүүвэйн дуу гарчээ.

-1883 онд АНУ-ын Брүүклиний гүүр 14 жил баригдсаны эцэст нээгджээ.

-1961 онд Бүгд Найрамдах Кипр улс Европын холбоонд элсжээ.

Нутаг дэвсгэр: 9251 хавтгай дөрвөлжин км (Киприйн статистикийн газрын 2003 оны 1-р сард нийтэлсэн албан мэдээ). Хүн ам: 2002 оны албаны талын төсөөллөөр 800 мянга. Түүний дотор Грек үндэстэн 85,2 хувийг эзэлж, Турк үндэстэн 11,6 хувийг эзэлж байна. Түүнээс гадна Армани, Латин, Малүн зэрэг үндэстний цөөнх бий. Гол хэл нь Грек болон Турк хэл, нийтээр Англи хэл хэрэглэдэг. Грекүүд Үнэн алдартаны шашин шүтэж, Туркчууд нь Исламын шашин шүтдэг. Нийслэл: Никосиа, 363 мянган хүн амтай, түүний дотор Грек район нь 273 мянган, Турк район нь 9? мянган хүн амтай. Жилийн дундаж халууны хэмжээ 31 – 37 хэм, хамгийн сэрүүндээ 5 – 15 хэм:

Ерөнхий байдал: Газрын дундад тэнгисийн зүүн хойт хэсэгт байдаг бөгөөд газрын дундад тэнгисийн 3-р том арал юм. Нийт 782 км урт тэнгисийн эрэгтэй, завсарын халуун бүсийн газрын дундад тэнгисийн цаг агаартай. Зундаа хуурай халуун, өвөлдөө дулаан чиглэг, зундаа дундажаар 28 – 35 хэм, өвөлдөө 4 – 10 хэм.

Манай тооллоос өмнөх 1500 онд Грек хүн энэ арал дээр нүүж ирсэн байна. Дараа нь Египет, Перс зэрэг орон Киприйг байлдан дагуулж байв. Манай тооллын өмнөх 58 онд Румын эзэнт улст хамрагдав. 395 онд зүүн Румын эзэнт улст эзлэгдэв. 1571 онд Осман хаант улсын харьяанд оров. 1878 онд Англид таслан өгч, 1925 онд Английн "шууд харьяа колонийн нутаг" болсон байна. 1959 оны 2-р сарын 19-ний өдөр Кипр нь Англи, Грек, Турктай "Цюрих – Лондон"-ы хэлэлцээр байгуулж, 1960 оны 8-р сарын 16-ны өдөр тусгаар тогтнолоо мэдэгдэж, Бүгд Найрамдах Кипр Улсыг байгуулав. 1961 онд Английн холбоонд нэгдэв. Тусгаар тогтносоны дараа Грек, Турк хоёр үндэстэн олон удаа мөргөлдөөн үүсгэх болжээ. Турк үндэстэн нь 1974 оноос умард нүүсэн бөгөөд 1975 он болон 1983 онд "Киприйн Турк үндэстэний муж улс" болон "Бүгд Найрамдах Хойт Киприйн Турк Улс"-ыг тус тус байгуулж, хоёр үндэстэн өмнөд хойт хоёр хэсэгт хуваагдсан байдалд орсон байна.

Эх сурвалж http://www.info.mn
Энэ өдөр дэлхийн түүхэнд
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ