Хятадын зохион бүтээгчид ус төрөгчийн түлшээр нисдэг онгоц бүтээжээ
2019 оны 5 сарын 24
Хятадын зохион бүтээгчид ус төрөгчийн түлшээр нисдэг онгоц бүтээжээ
БНХАУ-ын "Commercial Aircraft Corporation of China" компани ус төрөгчийн түлштэй нисэх загвар бүтээж, туршилт хийжээ. Энэ загварын үндсэн түлш нь ус төрөгчийн түлш боловч нэмэлт тэжээл нь литий-ион зай хураагуур аж.

Зургаан метр урт далавчны дэлгээстэй уг онгоцыг хийхэд хамгийн сүүлийн үеийн композит болон бусад дэвшилтэт технологийг ашигласнаар онгоцны жинг үлэмж хэмжээгээр багасгаж чадсан байна. Түүнчлэн энэ оны эхэн үеэс туршсан дээрх онгоцны нислэгийн цаг нь одоогоор 24 цаг хүрсэн аж.

Сонирхуулахад, зохион бүтээгчдийн үзэж байгаагаар ус төрөгчийн түлштэй агаарын хөлөг нь нисэх хүчний хамгийн ирээдүйтэй хувилбар юм байна гэж Пэн Пай мэдээллийн сайт мэдээллэв.



Эх сурвалж http://www.info.mn
Хятадын зохион бүтээгчид ус төрөгчийн түлшээр нисдэг онгоц бүтээжээ
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ