Хүүхдийн өтгөн хаталтыг хоол хүнсээр хэрхэн эмчлэх вэ
2019 оны 5 сарын 24
Хүүхдийн өтгөн хаталтыг хоол хүнсээр хэрхэн эмчлэх вэ
Өтгөн хаталт нь бүх насны хүүдүүдэд элбэг тохиолддог байна. Өтгөн нь хатдаг хүүдүүд хэвийнхээс цөөн баадаг байх, мөн өвдөлттэй, хэцүү баадаг байж болно.
Өтгөн нь хатдаг ихэнхи хүүдүүдэд энэ шинж тэмдгийн шалтгаан болохуйц ямар нэгэн эмгэг байдаггүй. Тиймээс эдгээр хүүхдүүдийн хооллолт ба амьдралын хэв маягийг нь өөрчлөх болон зарим цөөн тохиолдолд эм хэрэглэх замуудаар өтгөн хаталтыг арилгадаг. Та эдгээр аргуудаас гэртээ хэрэглэж үзээрэй. Хэрэв үр дүнгүй байвал хүүхдийнхээ эмчээс зөвөлгөө авах хэрэгтэй.

Хэвийн ба хэвийн бус баах байдлыг харьцуулбал – Хүүхдийн өтгөн хоорондын хугацаа нь түүний нас болон ямар хоол идсэнтэй нь холбоотой байдаг. Мөн өтгөний байдал нь өөр өөр байж болно.
Хэвийн баах байдал
-Хоёр нас хүрэх үедээ, хүүхэд хоногтоо нэгээс хоёр удаа хэлбэржсэн зөөлөн баасаар баана.
-Дөрвөн нас хүрэх үедээ, хоногтоо нэг юм уу хоёр удаа хэлбэржсэн зөөлөн баасаар баана.
Хэвийн бус баах байдал
-Өтгөн нь хатдаг хүүхдийн баас хатуу эсвэл үрэл маягийн хэлбэртэй байдаг. 
Хэрэв хэвийн үеийнхтэй нь харьцуулахад баах тоо нь цөөрсөн эсвэл баах үедээ өвдөлттэй байвал хүүхдийн тань өтгөн хатсан байж болно. Жишээ нь: Хоногтоо нэгээс хоёр удаа баадаг байсан хүүхэд хоёр хоног баагаагүй бол өтгөн нь хатсан байх магадлалтай.
Хүүхэд тань хэвийн үедээ хоёр хоногт нэг удаа баадаг ч баас нь зөөлөн, баахдаа ямар нэгэн хүндрэлгүй, өвдөлтгүй бол өтгөн нь хатаагүй гэж ойлгоорой. 
Өтгөн нь хатдаг хүүхдүүд баасаа гаргахын тулд өвөрмөц зуршилтай болдог:
-Хөхүүл насны хүүхдүүд нуруугаа хотойлгон нумарч, бөгсний булчингаа чангалах ба мөн уйлдаг.
-Бага насны хүүхдүүд бөгс болон хөлийн булчингаа чангалангаа урагшаа хойшоо ганхаж савлах, нуруугаа хотойлгон нумрах, өлмий дээрээ зогсох, хавчиганах юм уу нааш цааш холхих, явган суух гэх мэт хэвийн бус байдал үзүүлдэг.
-Дээр дурьдсан хөдөлгөөнүүдийг хийх үедээ хүүхдүүд өрөөний булан юм уу ямар нэгэн тусгай газарт нуугдахыг оролдож магадгүй байдаг.
Хэдийгээр эдгээр этгээд хөдөлгөөнүүдийг хийснээрээ хүүхэд баахыг оролдож байгаа мэт харагдах боловч үнэн хэрэгтээ хүүхэд тань баах үед мэдрэх өвдөлтөөсөө айж сандарч, баахгүйг хичээж байгаа байдал юм.
Яагаад хүүхдийн баас хатдаг вэ?
Өвдөлт-Баах ая тухтай газар байхгүй юм уу эсвэл тоглоход хамаг анхаарлаа хандуулсны улмаас хүүхэд баас нь хүрсэн үед баахгүй, баасаа барих тохиолдол гардаг. Ингэж баасаа барьсны дараа хүүхэд баах үедээ өвдөлт мэдэрч болох ба энэ өвдөлтөөсөө айж, дахин баасаа барьж, энэ нь баас хаталтад хүргэдэг.
Заримдаа хүүхэд том хэмжээтэй, хатуу баасаар баасны улмаас хаяадаа хошногоны нүх нь урагдаж хагарах тохиолдол гарч болно. Энэхүү урагдалтаас үүсэх өвдөлтөөс шалтгаалж, хүүхэд баахгүй, баасаа барьж эхэлдэг байна.
Хэрэв хүүхэд тань баахдаа ямар нэгэн хүндрэлтэй эсвэл өвдөлттэй байвал эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Хүүхдийн баахад мэдэрч буй өвдөлтийг эрт эмчилснээр өвдөлтөөс улбаалж хүүхэд баахгүй, баасаа барихаас урьдчилан сэргийлж, улмаар архаг өтгөн хаталт үүсэхийг таслан зогсооно.
Өвчин эмгэгүүд - Өтгөн хаталттай бүх хүүхдүүдийн 5%-иас бага хэсэгт л өтгөн хаталтын шалтгаан нь ямар нэгэн өвчин эмгэг байдаг байна. Өтгөн хаталтыг үүсгэдэг гол өвчин эмгэгүүдэд Гиршпрунгийн өвчин (бүдүүн гэдэсний мэдрэлийн судлын гаж хөгжил), хошногоны гаж хөгжил, хоол тэжээлийн боловсруулалтын асуудлууд болон нуруу нугасны эмгэгүүд багтана. Ихэнхи тохиолдолд таны хүүхдийн эмч асуумжаар болон үзлэгээрээ дээрх өвчин эмгэгүүдийг илрүүлэх боломжтой байдаг. 
Өтгөн хаталт ба хүүхдийн өсөлт хөгжилт – Өтгөн хаталт нь хүүхдийн амьдралын дараах гурван үед тохиолдох нь элбэг байдаг:
-бор хоолонд орох
-хөтөвчинд (горшоок) суулгаж сургах
-сургуульд анх орох
Бор хоолонд орох-Хөхний сүүнээс бор хоолонд орох үедээ хүүхдийн баас хатах үзэгдэл гардаг. Энэ үед хүүхдэд ямар эмчилгээ шаардлагатайг доор дурьдах болно.Иймд өтгөн хатахаас сэргийлэх зургаан аргыг танд толилуулъя.
Нэг. Өглөө бүр өлөн элгэн дээр нь зөгийн балтай ус юмуу алим хальстай нь идүүлээрэй. 
Хоёр. Интоор, инжир, гүйлс, хар чавга, байцаа, манжин, лууван зэрэг гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулах ислэг ихтэй бүтээгдэхүүн хоол хүнсэндээ хэрэглэх. 
Гурав. Өдөртөө аль болох их шингэн хэрэглэх. Ердийн буцалсан ус, цэвэр ус, өтгөн бус цай бол сайн. 
Дөрөв. Хөдөлгөөн чухал. Аль болох их хөдөлж, тоглох хөдөлгөөн өтгөн хаталтаас найдвартай хамгаалдаг юм. 
Тав. Хүүхдүүддээ бүхэл үрийн гурил хоол хүнсэндээ хэрэглэх.
Зургаа. Өдөрт 1 аяга сүү эсвэл 1 аяга тараг өгч хэвших.

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ