Энэ өдөр дэлхийн түүхэнд
2019 оны 5 сарын 25
Энэ өдөр дэлхийн түүхэнд
Энэ өдөр дэлхийн түүхэнд:

Өнөөдөр Сураггүй алга болсон хүүхдүүдийн дурсгалыг хүндэтгэх олон улсын өдөр тохиож байна.

1977 онд "Оддын дайн" театруудаар цацагдаж эхэлжээ.

2009 онд Хойд Солонгос улс хоёр дахь цөмийн зэвсгийн туршилтаа явуулжээ.

2011 онд алдарт "Опра Уинфригийн шоу"-ны хамгийн сүүлчийн нэвтрүүлэг цацагджээ.

Опра Уинфриг мэдэхгүй хүн дэлхийд ховор. Тэрбээр АНУ дахь телевизийн шоу дунд 1986-2011 оны хооронд буюу 25 жилийн туршид хамгийн их үзэгч, хандалттай байсан “Опра Уинфригийн шоу”-гаараа /The Oprah Winfrey Show/ дэлхийд алдаршсан нэгэн билээ. Түүний ток шоуны гол зорилго нь ирсэн зочдыг чин сэтгэлээс нь яриулж чаддагт байсан ба олон олон үзэгчийн сэтгэлийг давхар хөдөлгөж мөн үзэгчдэдээ байнга сэтгэл зүй, боловсрол, эрүүл мэнд зэргийн талаарх мэдээ мэдээллийг хүргэж, хөгжүүлэх боломж олгодог байснаараа онцлогтой.
Опра алдар нэрт хүрч, амжилт гарахаас өмнө хүнд хэцүү замыг туулсан гэдэг. Түүний амжилтад хүрэхээс өмнөх бага насны амьдралаас дурдахад:

1954 онд АНУ-ын Миссисипи мужийн нэгэн хотод мэндэлсэн ба эцэг, эхийнхээ дундаас хүсээгүй үед нь хорвоод мэндэлсэн хүүхэд байжээ. Тэрч утгаараа түүнийг төрсний дараагаар Опраг эцэг, эх нь эмээ дээр нь үлдээж зургаа нас хүртлээ эмээгийнхээ хажууд өсөж торнижээ.

Төрсөн цагаасаа л ойр дотны, гэр бүлийн хүмүүсээсээ хангалттай хайр халамжийг авч, хангалттай их анхаарал дунд өсөөгүй тул номтой их нөхөрлөж ирсэн гэдэг.  Гурван нас хүрээгүй байхдаа л уншиж сурсан авьяастай нэгэн юм.

Зургаан нас хүртлээ эмээгийнхээ хажууд өссөний дараагаар ээж дээрээ очсон хэдий ч тун удалгүй буюу есөн настайгаасаа эхлүүлэн хамаатан болон ойр хавийн эрэгтэй хүмүүсээс бэлгийн хүчирхийлэл ихэд амсаж, бага наснаасаа л хүнд зүйлүүдийг туулж иржээ.

Ингэж явсаар Опра арван настайдаа жирэмсэн болж, хүүхдээ төрүүлэхээр сэтгэл шулуудаж, нууцаар тээж явсан хэдий ч хүүхэд нь дутуу төрсний улмаас хорвоог орхисон байдаг. Хичээл сурлагын хувьд тэрбээр амжилттай, ихэд шамдан суралцдаг сурагч байжээ. Дунд сургуульд орсны дараагаар тэрбээр санаандгүй байдлаар нэгэн радио телевизэд өөрийн хоолойгоо шалгуулж, ярилцлага өгснөөр олон хүний дундаас шалгарч түүний хөтлөгч болох амьдралын зам эхэлсэн гэдэг.

Эх сурвалж http://www.info.mn
Энэ өдөр дэлхийн түүхэнд
Энэ өдөр дэлхийн түүхэнд
Энэ өдөр дэлхийн түүхэнд
Энэ өдөр дэлхийн түүхэнд
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ