Потанин ба Засагт хан
2019 оны 5 сарын 25
Потанин ба Засагт хан
Хувьсгалын өмнөхөн алдарт эрдэмтэн аялагч Г.Н.Потанин баруун талаар урагш явахдаа Засагт хан аймгийн нутгаар гарч, Засагт хантай уулзсан мэдээ баримт байдаг. 

“Тэр ч байтугай Алтай нутгаас төрсөн марзан Шарав хэмээх их зураачийг чинь Потанин тодруулсан юм шүү” хэмээн Олон улсын геологийн Линдсей Тейлорын шагналт геологич Д.Гарамжав гуай нэг ярилцлагандаа хэлж билээ.
Потанин тэр үед Засагт ханд нэг боодолтой зүйл дээр тавьсан гар бууг бэлгэнд өгчээ. Гэтэл Засагт хан: “Манайх нэгд, дайн байлдааныг тэргүүнд тавьдаггүй, хоёрт: би наад нарийн оньст эдийг чинь хэрэглэж чадашгүй” гэж. Тэгтэл Потанин: “Өршөөгөөрэй жирийн л гар буу шүү дээ” гэснээ нэг ногоолин хайрцаг өгчээ. Засагт хан маань бас л “Би таны анхны бэлгийг аваагүй солиулах мөрт дараагийнхыг авна гэдэг байж болшгүй зүйл гэсэн гэдэг… Тэгээд Потанин гол сүмийн гол хийдэд орох гэтэл “засвартай” гээд оруулсангүй гэнэ. Нэгэнт эрдэмтэн судлаач хүн тул гадна талаар нь баахан явж, янз бүрийн хүнтэй уулзжээ. Тэгж яваад нэг багахан гэрт ортол нэг жижгэвтэр биетэй лам хүн зураг зурж суужээ. Потанин харж харж, “Та надад нэг ийм зураг зурж өгөөч. Гэхдээ би танаас 3 ширхэг зураг авна шүү” гэжээ. Зургаа ч зуруулж авч, Потанин харьсан хойноо нэг зургаа Александр хаанд бэлэглэж, нэгийг Богд хаанд илгээж, намтар түүхийг нь дурьджээ. Богд хаан даруйхан Засагтхан аймгийн хийдээс Шарав гэдэг зураач ламыг авчир гэж зарлигдаж. Зарлиг ёсоор, Шарав зураач хүний хөсөг тэрэг дагаж Их Хүрээ орж Ордны зураач болжээ. 
Сүүлд Ардын засгийн үед марзан хэмээх Балдуугийн Шарав нь Лениний хөргийг зурсан анхны монгол хүн тул
Засаг төрөөс түүнийг өөрөө Санкт Петрбург орж хэвлүүлээд ир гэсний дагуу явсан гэдэг. Ленинийг буудуулчихаад хэвтэрт хүндхэн байсан тэр үед лам дээлтэйгээ Оросыг хөндлөн туулж Петрбург орсон ховор түүхтэй хүн ажээ.

Жич: Оросын Газар зүйн нйигэмлэгийн гишүүн нэрт эрдэмтэн, аялагч Г.Н.Потанин бол Монгол Алтай, Түвд, Хятад зэрэг төв Азийн нутгуудаар аялж тодорхой нарийн судалгаа хийсэн хүн билээ.

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ