Арт диллер, Арт брокер, Арт агентлагийн хоорондын ялгаа
2019 оны 5 сарын 25
Арт диллер, Арт брокер, Арт агентлагийн хоорондын ялгаа
Уран бүтээл туурвих болон тус бүтээлийг олон нийтэд хүргэх тэндээс эдийн засгийн үр шим хүртэнэ гэдэг бол тус бүрдээ өөр өөр чадвар шаарддаг ажил юм. Харин зураач, уран бүтээлчдийн хувьд өөрсдийгөө сурталчилж олон нийтэд таниулна гэдэг хүнд ажил билээ. Саяхан нэгэн уран бүтээлчтэй ярилцан суухад надаас маш нухацтай асуусан асуултыг энд товч тайлбарлан хүргэе. Арт диллер, Арт брокер, Арт агентлагийн хоорондын ялгаа….?

Мэдээж дээрх бүгд урлагийн төлөө ажилладаг тэгэхдээ тус бүрдээ өөр өөр чиг үүрэгтэй.

Арт диллер

Шууд утгаараа галерейн эзэн юм. Тэд өөрсдийн хүсэл зорилго дээр үндэслэн уран бүтээлчдийг нээх, таниулан сурталчлах, зарим тохиолдолд сургах зөвлөх хандлага ч бий. Зарим тохиолдолд диллерүүд өөрсдийгөө галереист гэж нэрлэдэг агуулгын хувьд огт ялгаагүй нэршил юм.

Арт брокер

Ихэвчлэн салбартаа мэргэшсэн мэргэжилтнүүд байдаг. Жишээ нь 17-зууны Италийн уран зургаар мэргэшсэн эсвэл Орчин үеийн урлагаар мэргэшсэн гэх мэт. Тэд дуудлага худалдааны төвүүдэд зөвлөх үйлчилгээ үзүүлэхээс гадна музей, галерейн бүтээл бүрдүүлэх ажлыг хийдэг. Тэд томоохон хувийн цуглуулагчдад сайн бүтээл худалдан авахад зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Брокерүүд ихэвчлэн 3 талт гэрээ хийн ажилладаг бөгөөд энэ нь урлагийн бүтээл худалдан авагч болон борлуулагчдын аль аль талын аюулгүй байдлыг батлан даах үйлчилгээний гол нөхцөл болдог.

Арт агент

Зураач уран бүтээлчийг шууд төлөөлдөг бөгөөд тухайн уран бүтээлчийг сурталчлах, бүтээлийн нь зарж борлуулахын төлөө ажилладаг юм. Ихэнх тохиолдолд агент нь уран бүтээлчийн ашиг сонирхлыг шууд төлөөлдөг бөгөөд оюуны өмчлөлийн асуудалд шууд оролцох тохиолдол бий. Мөн агент нь хууль эрх зүйн нарийн мэдээлэлтэй байх шаардлагатай бөгөөд зураачдын өмнөөс гэрээний материал бүрдүүлэх гэх мэт ажлыг хийдэг.

Солгой Урлаг хуудаснаас
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ