Эргээд бодоход ээжийн хэлсэн бүгд ЗӨВ бас ҮНЭН байсан даа
2019 оны 5 сарын 29
Эргээд бодоход ээжийн хэлсэн бүгд ЗӨВ бас ҮНЭН байсан даа
Авьяаслаг залуу жүжигчин О.Цэнгэл хөөрхөн охиноо өлгийдөж аваад удаагүй байгаа. Тэрээр төрөхөөсөө өмнө болон төрсний дараах сэтгэгдлээ цахим хуудсаараа байнга хуваалцаж байдаг. Энэ удаад хүүхэд хөхүүлэх талаар төрөхөөсөө өмнө боддог байсан тухайгаа хуваалцжээ. Тэрбээр "Ээж болохоос өмнө хүүхэд хөхүүлэх талаар инээдтэй бодлууд их орж ирдэг байсан. Гижиг хүрэх болов уу, миний хөхнөөс сүү гарах болов уу, жижиг том хөхтэй болчихвий, хүүхдээ дийлэх болов уу гээд л ... Жирэмсэн найзууд маань бараг 7 сартайгаасаа хөхнөөс нь уураг гоожоод эхэлсэн гээд л хөхний живх хэрэглэнэ. Надаас бүр ус ч гоожихгүй. Би жаахан сэтгэлээр унаад "миний хөх сүүгүй юм биш үү" гэж ээждээ гомдоллоно. "Төрсний дараа аяндаа сүү ордог юм, санаа зоволтгүй" гээд л ээж тайвшруулна. Нээрээ л амаржсаны дараа амлуулахад сүү орсон л байсан даа. Ингээд хүүхдээ өөрөө өөрөөсөө боловсруулсан хоолоороо цатгадаг гээд бодохоор хүний бие физилоги гэж хачин юм шүү. "Хоёр хөхөө ээлжилж хөхүүлнэ шүү, нэгийг нь хөхөхгүй байна гээд орхивол тэр чигтээ хөхөхгүй, тэгээд жижиг том болчихдог юм" гэсэн ээжийн үгийг санан санан ээлжилж хөхүүлсэн. Өнөө хоёр маань ашгүй ижилхэн хэмжээтэй л байна..."Саалийн үнээ шиг тэгэж олон талаас цацарч гоождог юм уу үгүй байх өө" гээд ээжийгээ шоолсон чинь нээрээ л хөхний бүх суваг нээгдэхээр "шарх шарх" гэж дуугараад саалийн үнээ шиг л хөхөө шувтардаг юм билээ. Саванд байгаа сүүг асгачихвал буцаж дүүрэхгүй шиг саагаад байвал улам л багасна шд гээд ээжтэйгээ бас мэтгэлцэнэ ээ. Саах тусам улам их сүү ордог юм, зангирсан хөхөө сааж байж хөхүүл, битгий хүүхэд хахаж цацуулаад бай, залхуураад байх юм гээд ээждээ зэмлүүлнэ. Ээж болоод 4 сар болох нь. Эргээд бодоход ээжийн хэлсэн бүгд ЗӨВ бас ҮНЭН байсан даа..." гэжээ.
Эх сурвалж http://www.info.mn
Эргээд бодоход ээжийн хэлсэн бүгд ЗӨВ бас ҮНЭН байсан даа
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ