Цаг хугацаа өнгөрдөгөөрөө л өнгөрнө
2019 оны 6 сарын 4
Цаг хугацаа өнгөрдөгөөрөө л өнгөрнө
Өдөр хоногийг өнгөрөөх амархан. Юм хийсэн ч, сурсан ч, солонгос сериал үзсэн ч, нар дагаж нохой шиг нарлаж хэвтсэн ч, хоногийн 24 цаг багадахаар гүйж явсан ч адилхан өдөр өнгөрнө. Ажил угаасаа л хэцүү. Аяга угаах ч, мод зүлгэх ч, гэрээ цэвэрлэх ч, хоол хийх ч, томоохон арга хэмжээ төлөвлөх ч, машин барих ч, мөнгө үрэх ч, мөнгө хуримтлуулах ч, сургалтанд суух ч, дасгал хийх ч, хичээлээ хийх ч, баримт бичиг боловсруулах ч, хүнтэй уулзах ч, хэн нэгнийг ятган үнэмшүүлэх ч бүгд хэцүү. Гэхдээ өвдөлттэй хийгддэг энэ бүхэн үргэлж л хэцүү байдаг уу гэвэл үгүй. Дөрвөн хүүхдээ асарч суугаа өдөрт 6 удаа хоол хийдэг ээжид хоол хийх амархан, фитнесийн дэлхийн аварга тамирчинд дасгал хийх жаргал, мастерын дипломныхоо ард гарсан бүсгүйд хичээл хийх жаргал, амьдралынхаа ихэнх хувийг юм бичихэд зориулсан надад ярьснаас бичих нь амархан, мөнгөөр тоглож суудаг эрхэмд хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах “үдийн будаа зөөг цай” байдаг. 

Хүн жаргахын төлөө л ажиллаж, амьдрах ёстой болов уу. Хүн бүр хүссэн хүсэлтэй, зорьсон зорилготой, ажилдаа тууштай, хариуцлагатай, эрсдлийг хүлээх, ард нь гарах чадвартай байснаараа л жаргалтай амьдардаг гэж би боддог. Намайг сүлжээний бизнес хийж байгааг шүүмжилж байгаа олон хүн байна. Магадгүй олон жилийн карьераа орхин, хийж сурсан дадсан ажлаа орхисон нь алдаа гэж бодож байгаа нь ч зөв байх. Сүлжээний бизнес хийх тухай судалж явахад надад мөнгө сонирхолтой санагдсан нь худлаа гэхгүй. Гэхдээ одоо бол би зүгээр л өөрийгөө ялан дийлэх нь хамгийн сонирхолтой байна. Мэдээж юу ч хийж болно. Гол нь зорьж чаддаг, зорьсондоо хүрч чаддаг, хийсэн бүтээснээ эргэн хараад бахархаж суудаг нэгэн болохыг хүсч байна. Яг л доорх бодит жишээний эзэд шиг. 

6 хүүхдийн ээж

Хүүхдүүдийнхээ хичээл сурлагад анхаарч, нөхрийнхөө олж ирсэн мөнгийг гамтайхан зарцуулаад суудаг бүсгүй би мэднэ. Үсэг нүдлүүлж, үг холбуулж, тоо бодуулж, томъёо цээжлүүлж суугаа бүсгүйд хувиараа бизнес эхлүүлж, хурдны машин хөлөглөж, дэлхийгээр аялах хүсэл байхгүй ч амьдрал нь жаргалтай. Хааяа мөнгө төгрөгөөр дутах ч, ирэх сардаа хэмнээл хүргэчихнэ. Хүүхдүүдээ амжилтанд хүрэхийг харах чин хүсэл түүнд бий.

Орцны жижүүр эгч

Насаараа үйлчлэгч хийсэн эгчид байхгүйг бий болгочих, байгааг нь өөд нь татчих сэтгэл бий. Олж байгаа цөөхөн төгрөгөөрөө хүүхдээ бусдаас дутаачихгүй явах, олсон жаахнаасаа илүүчлээд орцондоо цэцэг тарьчих, хүмүүсийн илүүчилснийг угааж арчаад өмсчих, тал хувин будаг олдвол халцарсныг будаад тавьчих зүтгэл байдаг. Хүмүүсийн талархсан үг, баярласан нүд, авч байгаа цөөхөн хэдий ч үнэтэй санагдах тэр цалин түүний шагнал. 

Олон хүний амьдралыг өөрчилсөн эгэл жирийн бүсгүй

Ганц хүүгийнхээ ирээдүйг баталгаатай болгох зорилгоор эхлүүлсэн бизнес нь олон арван бүсгүйн амьдралыг өөрчилж байгаа бүсгүйг би мэднэ. Түүний нэгэн адил зорьсон зорилготой, хийх ажилтай, баг командынхаа олон хүмүүсийг амжилтанд хүргэж Монгол хүн дэлхийн бизнест хөл тавьж, төсөөлж ч байгаагүй тэр амжилтанд хүрэхийг харах чин хүслээ болгон миний бие зорьж байна.

Тиймээс ч танд өөрчлөлт хэрэгтэй байгаа, эсвэл гарааны бизнес эхлүүлэхийг мөрөөдөж суугаа, хувь хүнийхээ хувьд өсөж дэвжихийг хүсч байгаа, хамгийн чухал нь ажлаасаа аз жаргалыг мэдрэхийг хүсдэг, үгүй бол ажилласан эсэхээс үл хамааран орж ирэх тогтмол орлоготой болох хүсэлтэй, хэн нэгний мөрөөдлийн төлөө биш, өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлэх чин хүсэлтэй бол надтай холбогдоорой. Би танд мөнгө өгөхгүй ч, гарц гаргалгааг нь тод томруунаар харуулж чадна шүү. 
Яг үнэндээ юу ч хийсэн цаг хугацаа өнгөрдөгөөрөө л өнгөрнө.

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ