“Комплаенс ба ёс зүй” үргэлжилж байна
2019 оны 6 сарын 11
“Комплаенс ба ёс зүй” үргэлжилж байна
Санхүүгийн зохицуулах хороо, Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо хамтран “Комплаенс ба ёс зүй” сэдэвт сертификатжуулах цахим сургалтыг зохион байгуулж байна. Сургалт 14 хоногийн хугацаатай, хоёр ээлжээр зохиогдох бөгөөд 2019 оны зургаадугаар сарын 6-16-ны болон 17-30-ны өдрүүдэд болно.

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.11-т заасны дагуу мэдээлэх үүрэгтэй этгээд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, дотоод хяналтын хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих эрх бүхий албан тушаалтныг томилох, чөлөөлөх, түүний эрх, үүргийг тодорхойлсон журам боловсруулах шаардлагатай байдаг.

Тус журмын дагуу томилогдсон албан тушаалтан нь мэдээлэх үүрэгтэй этгээдийн үйл ажиллагаанд мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлэх, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, энэ чиглэлээр зохион байгуулагдаж байгаа сургалтуудад хамрагдаж, холбогдох мэдээллийг өөрийн байгууллагын бусад албан хаагчдад хүргэх үүрэгтэй.

ББСБ-ын холбогдох албан тушаалтнууд сургалтын бүртгэл болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор хандаж авна уу.

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ