Ухаалаг ариун цэврийн газар ашиглалтад орлоо
2019 оны 6 сарын 12
Ухаалаг ариун цэврийн газар ашиглалтад орлоо
БНХАУ-ын Жяньси мужийн Наньчан хотын захиргаа царай таних системтэй, WiFi-тай ухаалаг ариун цэврийн газрыг ашиглалтад оруулсан тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ.

Хотын хэмжээнд ашиглалтад оруулаад буй ухаалаг ухаалаг ариун цэврийн 15 газрын онцлог нь хэт улаан туяаны мэдрэгчтэй, ухаалаг ариун цэврийн газрын ашиглаж буй усны хэмжээг хянаж, автоматаар зохицуулах чадвартай ажээ. 
Ариун цэврийн өрөөнд орж буй хүмүүсийн царайг танин, ариун цэврийн цаас өгөх, мөн ачаалал ихтэй үед хүмүүст дугаар өгөх зэрэг үйлчлүүлэгчдийн тав тухыг хангахад чиглэсэн цөөнгүй “үйлдэлтэй”, усыг өндөр даралтаар, бага хэмжээгээр ашиглах учир байгаль орчинд ээлтэй энэхүү ухаалаг ариун цэврийн газрыг нийтийн үйлчилгээнд олноор нэвтрүүлэхийг хотын захиргаа уриалж байгаа юм. 
Хятад даяар сүүлийн жилүүдэд хэрэгжүүлж буй “ариун цэврийн газрын хувьсгал” аяны хүрээнд олон нийтийн газар цэвэр, тохилог, эрүүл ахуйн шаардлага хангасан ухаалаг ариун цэврийн газрыг бий болгож, хуучин ухаалаг ариун цэврийн газруудыгг шинэчилсээр байгаа билээ.

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ